Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 47
(764)
— 2479 —

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай № 121

2012 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 3-ны өдөр Дугаар 121 хот Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2, 9.1.1, 9.1.2, Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолын 2.2, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын 2.2.3, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32, 2012 оны 07/04 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын 3.2.2-т заасан эхний үе шатанд барьж эхлэх төмөр замын суурь бүтэц, 3.2.4-т заасан 2 дахь үе шатанд барьж эхлэх төмөр замын суурь бүтцийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтэц гэж үзсүгэй.

2. Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдол бүхий төмөр замын суурь бүтцийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар цогцоор нь барьж байгуулах зорилгоор энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосугай.

3. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын I болон II үе шатанд барих төмөр замын суурь бүтцийг барих төслийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай хамтарсан тусгай зориулалтын компани байгуулах замаар хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Батзаяа)-д даалгасугай.

4. 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Дорнын төмөр зам” ХХК болон “Монголиантранс Лайн” ХХК-тай байгуулсан “Сайншанд- Тавантолгой” чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг, “Энержи Ресурс” ХХК болон “Энержи Ресурс Рэйл” ХХК-тай байгуулсан “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг тус тус цуцлах арга хэмжээ авахыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж)-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2012 · № 47 (764)2479-р хуудас