Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 47
(764)
— 2478 —

“Үйлдвэржилтийн шинэ эрин үе” зарласныг дэмжих тухай № 118

2012 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 3-ны өдөр Дугаар 118 хот

“Үйлдвэржилтийн шинэ эрин үе” зарласныг дэмжих тухай

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан үйлдвэржилтийн талаар дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон хувийн хэвшил, мэргэжлийн холбоод хамтран “Үйлдвэржилтийн шинэ эрин үе” зарласныг дэмжсүгэй.

2. Боловсруулах аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомж болон тэргүүн ээлжинд дэмжин хөгжүүлэх үйлдвэрлэлийн төсөл, шинээр байгуулах, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх үйлдвэрүүд, тэдгээрийн байршлын талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, тодорхой санал, төслийг энэ оны IY улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ
ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД Х.БАТТУЛГА

өдрийн 197 дугаар тогтоол, “Үндэсний хорооны ажлын алба байгуулах тухай” Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 209 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Ч.САЙХАНБИЛЭГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2012 · № 47 (764)2478-р хуудас