Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 2
(1298)
— 144 —

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2023 оны 12 дугаар Улаанбаатар

сарын 07-ны өдөр хот

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүгийн хуульд доор дурдсан агуулгатай дараах

хэсэг нэмсүгэй:

1/1.10 дугаар зүйлийн 10 дахь хэсэг:

“10.Энэ хуулийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 12.3 дугаар

зүйлийн 2.1, 3.2 дахь заалт, 13.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоож, хохирогчийг арван найман насанд хүрсний дараа тоолж эхэлнэ.”

2/6.12 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:

“6.Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 12.1 дүгээр

зүйлийн 4 дэх хэсэг, 12.3 дугаар зүйлийн 4.1 дэх заалт, 13.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн ялтныг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохгүй.

Тайлбар: -Гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй

хүнд энэ зүйлийн 6 дахь хэсэг хамаарахгүй.”

3/6.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

“3.Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 12.1 дүгээр

зүйлийн 4 дэх хэсэг, 12.3 дугаар зүйлийн 4.1 дэх заалт, 13.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй.

Тайлбар: -Гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй

хүнд энэ зүйлийн 3 дахь хэсэг хамаарахгүй.”

4/10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

“3.Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван

жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.”

2 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн

“тохиолдолд” гэсний дараа “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл, эсхүл” гэж, 12.2 дугаар зүйлийн 1 дэх

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

хэсгийн “далимдуулж” гэсний дараа “бэлгийн шинжтэй тодорхой үйлдэл хийсэн, эсхүл хохирогчоор хийлгэж” гэж, мөн зүйлийн тайлбарт “-Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.” гэсэн 2 дахь өгүүлбэр тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн дараах зүйлийг доор дурдсанаар

өөрчлөн найруулсугай:

1/21.9 дүгээр зүйл:

“21.9 дүгээр зүйл.Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах

1.Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж

мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг задруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Мөрдөн шалгах ажиллагааны талаар албаны үүргийн дагуу

олж мэдсэн алба хаагч, ажилтан прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг задруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч, мөрдөн шалгах

ажиллагааны нууцыг албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт, мэдээллийг зориуд задруулж, нууцалсан гэрчийг илчилж хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

2/27.10 дугаар зүйл:

“27.10 дугаар зүйл.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих

1.Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын

тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.согтуурсан, мансуурсан үедээ; 2.2.тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүн; 2.3.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн

бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн

хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг:

4.1.согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн; 4.2.энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь

нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

5.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан,

мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох

ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.

-“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож

яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно.

-“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан,

мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.

-“Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг

ойлгоно.”

4 дүгээр зүйл.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь

хэсгийн, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “хорин” гэснийг “хорин таван” гэж, 5.6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн “хорин таван” гэснийг “гучин” гэж, 12.3 дугаар зүйлийн 4.1 дэх заалтын “хүүхдийг албадан оруулж” гэснийг “хүүхдийн эсрэг” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь

заалтын “бага насны хүүхэд,” гэснийг хассугай.

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний

өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Moehgo& Folo_ oa HeolI

᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠗᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂

ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ

᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ:

᠑/᠑᠂᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠐ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

« ᠑᠐᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠂᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠑᠒᠂᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠂᠑᠂ ᠓᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠑᠓᠂᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ

᠒᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ ᢈᠥᢉᠡᢉᠡᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢈᠦ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠲᠣᠭᠠᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠵᠤ᠂ ᠬᠣᢈᠢᠷᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠠᠷᠪᠠᠨ ᠨᠠᠢᠮᠠᠨ ᠨᠠᠰᠤᠨ ᠳ᠋ᠤ

ᢈᠥᠷᠦᢉᠰᠡᠨ ᠦ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ ᠲᠣᠭᠠᠯᠠᠵᠤ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠡ᠃»

᠒/᠖᠂᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

« ᠖᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠂᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠑᠒᠂᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠑᠒᠂᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ

ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠑᠓᠂᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠂ ᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠒᠒᠂᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠒᠒᠂᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠒᠒᠂᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ

ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠶᠠᠯᠠᠲᠠᠨ ᠢ᠋ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠡᠴᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠡᠴᠠ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠰᠤᠯᠠᠯᠠᠵᠤ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ

ᠦᢉᠡᠢ᠃

ᠲᠠᠶᠢᠯᠪᠦᠷᠢ: ᠆ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦᠢᠯᠡᠳᢈᠦ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠠᠷᠪᠠᠨ ᠨᠠᠢᠮᠠᠨ ᠨᠠᠰᠤᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠥᠷᠦᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᢈᠥᠮᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠡᠨᠡ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ

ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠦᢉᠡᠢ᠃»

᠓/᠖᠂᠑᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

« ᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠂᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠑᠒᠂᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠑᠒᠂᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ

ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠑᠓᠂᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠂ ᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠲᠦ ᠥᠷᠦᠰᠢᠶᠡᠯ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᢉᠡᠢ᠃

ᠲᠠᠶᠢᠯᠪᠦᠷᠢ: ᠆ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦᠢᠯᠡᠳᢈᠦ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠠᠷᠪᠠᠨ ᠨᠠᠢᠮᠠᠨ ᠨᠠᠰᠤᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠥᠷᠦᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᢈᠥᠮᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠡᠨᠡ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ

ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠦᢉᠡᠢ᠃»

᠔/᠑᠐᠂᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

« ᠓᠂ᠪᠠᠭ ᠠ ᠨᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠢ᠋ ᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ ᠠᠷᠪᠠᠨ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠬᠣᠷᠢᠨ ᠲᠠᠪᠦᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠪᠦᢈᠦ ᠨᠠᠰᠤ ᠪᠠᠷ ᠨᠢ

ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠰᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃»

᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ « ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ» ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ « ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠵᠢᠯᠤᠭᠤᠳᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠢᢉᠡ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠠᠷᠪᠠᠨ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠑᠒᠂᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ

« ᠳᠠᠯᠢᠮᠳᠠᠭᠤᠯᠵᠤ » ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ « ᠪᠠᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠨᠵᠢ ᠲᠡᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᠯ ᢈᠢᢉᠰᠡᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠬᠣᢈᠢᠷᠠᠭᠴᠢ ᠪᠠᠷ ᢈᠢᠯᢉᠡᠵᠦ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ

ᠲᠠᠶᠢᠯᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠤ «᠆ᠪᠠᠭ ᠠ ᠨᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᠡᠨᠡ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ ᠦᠢᠯᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠡᠨᠡ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ

ᠠᠷᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ᠃» ᢉᠡᠰᠡᠨ ᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠥᢉᠦᠯᠡᠪᠦᠷᠢ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ᠃

᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠦᠶᠢᠯ ᠢ᠋ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠨ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠰᠤᠭᠠᠢ:

᠑/᠒᠑᠂᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ:

« ᠒᠑᠂᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠨᠢᠭᠤᠴᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠠᠳᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ

᠑᠂ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠣᠯᠵᠤ ᠮᠡᠳᠡᢉᠰᠡᠨ ᢈᠥᠮᠦᠨ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ᠂

ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠵᠠᠳᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ ᠳᠥᠷᠪᠠᠨ ᠵᠠᠭᠤᠨ ᠲᠠᠪᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠡᠴᠡ ᠲᠠᠪᠦᠨ ᠮᠢᠩᠭ ᠠ ᠳᠥᠷᠪᠠᠨ ᠵᠠᠭᠤᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ

ᠲᠣᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠠᠭᠤᠨ ᠳᠥᠴᠢᠨ ᠴᠠᠭ ᠡᠴᠠ ᠳᠣᠯᠤᠭᠠᠨ ᠵᠠᠭᠤᠨ ᠬᠣᠷᠢᠨ ᠴᠠᠭ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠠ ᠲᠠᠢ ᠠᠵᠢᠯ ᢈᠢᠯᢉᠡᢈᠦ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ

ᠨᠢᢉᠡ ᠰᠠᠷ ᠠ ᠡᠴᠠ ᠨᠢᢉᠡ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠵᠣᠷᠴᠢᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠰᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃

᠒᠂ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠣᠯᠵᠤ ᠮᠡᠳᠡᢉᠰᠡᠨ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠫᠷᠤᠻᠦ᠋ᠷᠤᠷ ᠤ᠋ᠨ

ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠷ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠵᠠᠳᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ

ᠨᠢᢉᠡ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠰᠤᠵᠤ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠠᠭᠤᠨ ᠳᠥᠴᠢᠨ ᠴᠠᠭ ᠡᠴᠠ ᠳᠣᠯᠤᠭᠠᠨ ᠵᠠᠭᠤᠨ ᠬᠣᠷᠢᠨ ᠴᠠᠭ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ

ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠠ ᠲᠠᠢ ᠠᠵᠢᠯ ᢈᠢᠯᢉᠡᢈᠦ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠵᠢᠷᠭᠤᠭᠠᠨ ᠰᠠᠷ ᠠ ᠡᠴᠠ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠵᠣᠷᠴᠢᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ

ᠵᠢᠷᠭᠤᠭᠠᠨ ᠰᠠᠷ ᠠ ᠡᠴᠠ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠰᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃

᠓᠂ᠰᠢᢉᠦᢉᠴᠢ᠂ ᠫᠷᠣᠻᠦ᠋ᠷᠣᠷ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠰᠠᢈᠢᠭᠤᠯᠤᠭᠴᠢ᠂ ᠥᠮᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ᠂ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠨᠢᠭᠤᠴᠠ ᠶ᠋ᠢ ᠠᠯᠪᠠᠨ ᠤ᠋ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ

ᠣᠯᠵᠤ ᠮᠡᠳᠡᢉᠰᠡᠨ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢ᠂ ᠠᠵᠢᠯᠲᠠᠨ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠨᠢᠭᠤᠴᠠᠯᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠵᠣᠷᠢᠭᠤᠳᠠ ᠵᠠᠳᠠᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠨᠢᠭᠤᠴᠠᠯᠠᠭᠰᠠᠨ

ᢉᠡᠷᠡᠴᠢ ᠶ᠋ᠢ ᠢᠯᠡᠴᠢᠯᠡᠵᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠰᠢᠯᠭᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠭᠠᠳ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ

ᠲᠠᠪᠦᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠰᠤᠵᠤ ᠨᠢᢉᠡ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠲᠠᠪᠦᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠵᠣᠷᠴᠢᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠨᠢᢉᠡ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ

ᠲᠠᠪᠦᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠰᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃»

᠒/᠒᠗᠂᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ:

« ᠒᠗᠂᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ

ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠵᠥᠷᠢᠴᠡᢈᠦ

᠑᠂ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠢᠯᠤᠭᠤᠴᠢ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ

ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠡᠮ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠤ᠋ ᠠᠻᠲ ᠢ᠋ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠦ᠋ ᠤᠯᠠᠮ ᠡᠴᠠ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠳ᠋ᠦ ᢈᠥᠨᠳᠦᠪᠲᠦᠷ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ

ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠵᠢᠯᠤᠭᠤᠳᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠢᢉᠡ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠰᠤᠵᠤ ᠬᠣᠶᠠᠷ ᠮᠢᠩᠭ ᠠ ᠳᠣᠯᠤᠭᠠᠨ ᠵᠠᠭᠤᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠡᠴᠡ

ᠠᠷᠪᠠᠨ ᠳᠥᠷᠪᠠᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠠᠭᠤᠨ ᠳᠥᠴᠢᠨ ᠴᠠᠭ ᠡᠴᠠ ᠳᠣᠯᠤᠭᠠᠨ ᠵᠠᠭᠤᠨ ᠬᠣᠷᠢᠨ ᠴᠠᠭ

ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠠ ᠲᠠᠢ ᠠᠵᠢᠯ ᢈᠢᠯᢉᠡᢈᠦ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠵᠢᠷᠭᠤᠭᠠᠨ ᠰᠠᠷ ᠠ ᠡᠴᠠ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠵᠣᠷᠴᠢᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ

ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠰᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃

᠒᠂ᠡᠨᠡ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋:

᠒᠂᠑᠂ᠰᠣᠭᠲᠤᠭᠤᠷᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠮᠠᠩᠰᠢᠭᠤᠷᠠᠭᠰᠠᠨ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ;

᠒᠂᠒᠂ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠵᠢᠯᠤᠭᠤᠳᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠦᢉᠡᠢ ᢈᠥᠮᠦᠨ;

᠒᠂᠓᠂ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠳ᠋ᠦ ᢈᠥᠨᠳᠦ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠵᠤ ᠦᠢᠯᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠪᠦᠯ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠵᠢᠯᠤᠭᠤᠳᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ

ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠲᠠᠪᠦᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠰᠤᠵᠤ ᠨᠢᢉᠡ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠵᠣᠷᠴᠢᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ

ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠨᠢᢉᠡ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠰᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃

᠓᠂ᠡᠨᠡ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠤᠯᠠᠮ ᠡᠴᠠ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠠᠮᠢ ᠨᠠᠰᠤ ᠬᠣᢈᠢᠷᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠵᠢᠯᠤᠭᠤᠳᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠠᠪᠦᠨ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ

ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠨᠠᠢᠮᠠᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠰᠤᠵᠤ ᠨᠢᢉᠡ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠲᠠᠪᠦᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠵᠣᠷᠴᠢᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠨᠢᢉᠡ

ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠲᠠᠪᠦᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠰᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃

᠔᠂ᠡᠨᠡ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋:

᠔᠂᠑᠂ᠰᠣᠭᠲᠤᠭᠤᠷᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠮᠠᠩᠰᠢᠭᠤᠷᠠᠭᠰᠠᠨ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᢉᠰᠡᠨ;

᠔᠂᠒᠂ᠡᠨᠡ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠤᠯᠠᠮ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠠᠷ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠣᠯᠠᠨ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠠᠮᠢ ᠨᠠᠰᠤ ᠬᠣᢈᠢᠷᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋

ᠵᠢᠯᠤᠭᠤᠳᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠠᠢᠮᠠᠨ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠠᠷᠪᠠᠨ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠰᠤᠵᠤ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠨᠠᠢᠮᠠᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ

ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠰᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃

᠕᠂ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠵᠢᠯᠤᠭᠤᠳᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠪᠠᠨ ᠬᠠᠰᠤᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᢈᠥᠮᠦᠨ ᠰᠣᠭᠲᠤᠭᠤᠷᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠮᠠᠩᠰᠢᠭᠤᠷᠠᠭᠰᠠᠨ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠵᠢᠯᠤᠭᠤᠳᠤᠭᠰᠠᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠰᠣᠭᠲᠤᠭᠤᠷᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠮᠠᠩᠰᠢᠭᠤᠷᠠᠭᠰᠠᠨ ᠡᠰᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠢᠯᠭᠠᠭᠤᠯᠬᠤ ᠡᠴᠠ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᢈᠢᢉᠰᠡᠨ ᠪᠦᠯ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠵᠢᠯᠤᠭᠤᠳᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠢᢉᠡ ᠵᠢᠯ ᠡᠴᠡ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠰᠤᠵᠤ ᠬᠣᠶᠠᠷ ᠮᠢᠩᠭ ᠠ ᠳᠣᠯᠤᠭᠠᠨ ᠵᠠᠭᠤᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠡᠴᠡ ᠠᠷᠪᠠᠨ

ᠳᠥᠷᠪᠠᠨ ᠮᠢᠩᠭᠠᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠲᠡᠩᠴᠡᢈᠦ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᢉᠦᠷᠢᢉ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠲᠣᠷᠭᠠᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠬᠣᠶᠠᠷ ᠵᠠᠭᠤᠨ ᠳᠥᠴᠢᠨ ᠴᠠᠭ ᠡᠴᠠ ᠳᠣᠯᠤᠭᠠᠨ ᠵᠠᠭᠤᠨ ᠬᠣᠷᠢᠨ ᠴᠠᠭ

ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠠ ᠲᠠᠢ ᠠᠵᠢᠯ ᢈᠢᠯᢉᠡᢈᠦ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠵᠢᠷᠭᠤᠭᠠᠨ ᠰᠠᠷ ᠠ ᠡᠴᠠ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠵᠣᠷᠴᠢᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ

ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠵᠢᠷᠭᠤᠭᠠᠨ ᠰᠠᠷ ᠠ ᠡᠴᠠ ᠭᠤᠷᠪᠠᠨ ᠵᠢᠯ ᢈᠥᠷᠲᠡᠯ ᠡ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠶᠠᠯ ᠠ ᠰᠢᠳᢈᠡᠨ ᠡ᠃

ᠲᠠᠶᠢᠯᠪᠦᠷᠢ:᠆ᠡᠨᠡ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ « ᠰᠣᠭᠲᠤᠭᠤᠷᠠᠭᠰᠠᠨ » ᢉᠡᠵᠦ ᠰᠢᠯᠭᠠᠵᠤ᠂ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠳ᠋ᠦ ᠰᠢᠯᠭᠠᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ

ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠰᠫᠢᠷᠲ ᠦ᠋ᠨ ᠠᠭᠤᠯᠤᠮᠵᠢ ᠐᠂᠒᠐᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠫᠷᠤᠮᠢᠯ (%)᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠴᠢᠰᠤᠨ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠰᠫᠢᠷᠲ ᠦ᠋ᠨ ᠠᠭᠤᠯᠤᠮᠵᠢ ᠐᠂᠕᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ

ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠫᠷᠤᠮᠢᠯ (%) ᠢᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠢ᠋ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠨ ᠠ᠃

᠆« ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠢᠯᠤᠭᠤᠴᠢ » ᢉᠡᠵᠦ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠵᠢᠯᠤᠭᠤᠳᠴᠤ ᠶᠠᠪᠦᠭ ᠠ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠵᠢᠯᠤᠭᠤᠳᠬᠤ

ᠡᠷᢈᠡ ᠲᠡᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠡᠷᢈᠡ ᠦᢉᠡᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠵᠢᠯᠤᠭᠤᠳᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠨᠢ ᠳᠠᠭᠤᠰᠬᠠᠪᠦᠷᠢ ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ ᢈᠥᠮᠦᠨ ᠢ᠋ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠨ ᠠ᠃

᠆« ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠵᠢᠯᠤᠭᠤᠳᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠪᠠᠨ ᠬᠠᠰᠤᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᢈᠥᠮᠦᠨ » ᢉᠡᠵᠦ ᠰᠣᠭᠲᠤᠭᠤᠷᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠮᠠᠩᠰᠢᠭᠤᠷᠠᠭᠰᠠᠨ ᠦᠶ ᠡ ᠳ᠋ᠦ ᠪᠠᠨ

ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠵᠢᠯᠤᠭᠤᠳᠤᠭᠰᠠᠨ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠰᠣᠭᠲᠤᠭᠤᠷᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠮᠠᠩᠰᠢᠭᠤᠷᠠᠭᠰᠠᠨ ᠡᠰᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠰᠢᠯᠭᠠᠭᠤᠯᠬᠤ ᠡᠴᠠ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᢈᠢᢉᠰᠡᠨ

ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠯᠠᠮ ᠡᠴᠠ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠵᠢᠯᠤᠭᠤᠳᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠪᠠᠨ ᠬᠠᠰᠤᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᢈᠥᠮᠦᠨ ᠢ᠋ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠨ ᠠ᠃

᠆« ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ » ᢉᠡᠵᠦ ᠮᠧᠬᠠᠨᠢᠭᠵᠢᠭᠰᠠᠨ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠨ ᠠ᠃»

᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠑᠒᠂᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ « ᠬᠣᠷᠢ ᠡ »

ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᠬᠣᠷᠢᠨ ᠲᠠᠪᠦᠨ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠕᠂᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ « ᠬᠣᠷᠢᠨ ᠲᠠᠪᠦᠨ » ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᠭᠤᠴᠢᠨ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠑᠒᠂᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ

᠔᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ « ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠢ᠋ ᠠᠯᠪᠠᠳᠠᠨ ᠣᠷᠤᠭᠤᠯᠵᠤ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ « ᢈᠡᠦᢈᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠰᠡᠷᢉᠦ» ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠰᠦᢉᠡᠢ᠃

᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠂᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ « ᠪᠠᠭ ᠠ ᠨᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᢈᠡᠦᢈᠡᠳ᠂» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ ᠬᠠᠰᠤᠰᠤᠭᠠᠢ᠃

᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠑᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ᠋᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ

Төрийн мэдээлэл · 2024 · № 2 (1298)144–152-р хуудас