Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 48
(1296)
— 3844 —

Журам шинэчлэн батлах тухай № 401

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 08-ны өдөр Дугаар 401 хот

Журам шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн

1 дэх хэсэг, Соёлын тухай хуулийн 8.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олгох журам”-ыг хавсралт

ёсоор шинэчлэн баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг

Соёлын сайд Ч.Номинд даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам шинэчлэн батлах

тухай” Засгийн газрын 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 124 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
СОЁЛЫН САЙД Ч.НОМИН

Засгийн газрын 2023 оны 11 дүгээр

сарын 08-ны өдрийн 401 дүгээр

тогтоолын хавсралт

Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн

нэрэмжит шагналд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, шагнал олгохтой холбогдсон үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.

1.2.Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг монголын утга

зохиолын хөгжил, шинэчлэл болон ард түмнээ соён гийгүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан бүтээл туурвисан зохиолч, яруу найрагч, судлаач, орчуулагч, шүүмжлэгч болон монголын утга зохиолыг гадаадад

Төрийн мэдээлэл · 2023 · № 48 (1296)3844-р хуудас