Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 48
(1296)
— 3834 —

Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн дүрэм, сан бүрдүүлэх, сангийн хөрөнгийг зарцуулах журмыг батлах тухай № 364

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 09 дүгээр Улаанбаатар

сарын 26-ны өдөр Дугаар 364 хот

Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн дүрэм,

сан бүрдүүлэх, сангийн хөрөнгийг

зарцуулах журмыг батлах тухай

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 28.3, Засгийн газрын тусгай

сангийн тухай хуулийн 211.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн дүрэм”-ийг 1 дүгээр

хавсралт, “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан бүрдүүлэх, сангийн хөрөнгийг зарцуулах журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай.

2.Өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд

шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг тооцож, жил бүрийн улсын төсвийн төсөлд тусган батлуулж, энэ тогтоолын 1-д заасан дүрэм, журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Н.УЧРАЛ

Засгийн газрын 2023 оны 09 дүгээр

сарын 26-ны өдрийн 364 дүгээр

тогтоолын 1 дүгээр хавсралт

ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ДҮРЭМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан (цаашид “Сан” гэх)-ийн

чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалттай холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад энэ дүрмийг баримтална.

1.2.Сангийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод байна.

Хоёр.Сангийн чиг үүрэг

2.1.Сан нь өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих, радио,

телевизийн үндэсний бүтээл үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20.1-д заасан дараах чиглэлээр дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй:

2.1.1.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг ард иргэдэд

алслагдсан, сүлжээ хүрээгүй газарт хүртээмжтэй хүргэх;

2.1.2.үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх, соёл,

уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн хүргэх;

2.1.3.өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн бүтээл

үйлдвэрлэлийг дэмжих.

Гурав.Сангийн удирдлага, зохион байгуулалт

3.1.Сангийн удирдлагыг цахим хөгжил, харилцаа холбооны

асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн (цаашид “Сангийн дарга” гэх) хэрэгжүүлнэ.

3.2.Сангийн дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

3.2.1.сангийн жил бүрийн төсвийн талаарх саналыг

тухайн жилийн төсвийн хүрээний мэдэгдэл болон улсын төсвийн төсөлд тусгуулахаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

3.2.2.сангийн хөрөнгийн зарцуулалтыг хариуцан удирдаж,

хяналт тавьж, тайлагнах;

3.2.3.сангийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар

хангах;

3.2.4.сангаас дэмжлэг үзүүлэх өргөн нэвтрүүлгийг

хөгжүүлэх төсөл, арга хэмжээний жилийн төлөвлөгөө, төсвийг орон тооны бус Хяналтын зөвлөлийн саналыг үндэслэн батлах;

3.2.5.сангийн төсвийг Төсвийн тухай хууль, Төрийн болон

орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, бусад хууль тогтоомж, батлагдсан дүрэм, журмын хүрээнд захиран зарцуулах ажлыг удирдан зохион байгуулах;

3.2.6.санг төлөөлж бусад байгууллагатай харилцах;

3.2.7.энэ дүрэм болон холбогдох бусад хуулиар олгосон

бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргах;

3.2.8.орон тооны бус Хяналтын зөвлөлийн хуралдааны

шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

3.3.Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг цахим хөгжил, харилцаа

холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгжийн төрийн албан хаагч хариуцах бөгөөд дараах чиг үүргийг гүйцэтгэнэ:

3.3.1.сангаас дэмжлэг үзүүлэх өргөн нэвтрүүлгийг

хөгжүүлэх төсөл, арга хэмжээний жилийн төлөвлөгөө, төсвийн төслийг боловсруулж, орон тооны бус Хяналтын зөвлөлийн саналыг авч, Сангийн даргад танилцуулах;

3.3.2.батлагдсан төлөвлөгөө, төсвийн хүрээнд өргөн

нэвтрүүлгийг хөгжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

3.3.3.санг төлөөлж бусад байгууллагатай харилцах ажлыг

зохион байгуулж, Сангийн даргад дэмжлэг үзүүлэх;

3.3.4.сангийн орон тооны бус Хяналтын зөвлөлийн

хуралдааныг зохион байгуулах, ажлын явц, биелэлтийг хэлэлцүүлэх, холбогдох үйл ажиллагааны уялдааг ханган ажиллах.

Дөрөв.Сангийн үйл ажиллагааны зохион байгуулалт,

орон тооны бус Хяналтын зөвлөл,

түүний үйл ажиллагаа

4.1.Сангийн хөрөнгө бүрдүүлэлт, зарцуулалт, түүний хөрөнгөөр

санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөлтөд санал өгөх, сангийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, зөвлөмж өгөх чиг үүрэг бүхий 11 гишүүнтэй орон тооны бус Хяналтын зөвлөл (цаашид “Хяналтын зөвлөл” гэх) ажиллана.

4.2.Сангийн дарга Хяналтын зөвлөлийн гишүүнийг 3 жилийн

хугацаатай томилох бөгөөд дараах байгууллагын төлөөллөөс бүрдэнэ:

4.2.1.цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн

төрийн захиргааны төв байгууллага;

4.2.2.боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн

төрийн захиргааны төв байгууллага;

4.2.3.соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллага;

4.2.4.Харилцаа холбооны зохицуулах хороо;

4.2.5.оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны

байгууллага;

4.2.6.гэр бүл, хүүхдийн хөгжлийн асуудал хариуцсан

төрийн захиргааны байгууллага;

4.2.7.өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн төлөөлөл;

4.2.8.арилжааны телевизүүдийн төлөөлөл;

4.2.9.орон нутгийн телевизүүдийн төлөөлөл;

4.2.10.олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн

төлөөлөл;

4.2.11.радиогийн үйлчилгээ эрхлэгч.

4.3.Хяналтын зөвлөлийн гишүүн нь аудит, хяналт-шинжилгээ,

үнэлгээ, оюуны өмч, боловсрол, шинжлэх ухаан, контент хөгжүүлэлт, санхүү, хөрөнгө оруулалт, хууль, эрх зүй, өргөн нэвтрүүлгийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай Монгол Улсын иргэн байх бөгөөд энэ дүрмийн 4.2-т заасан байгууллагаас нэр дэвшүүлнэ.

4.4.Хяналтын зөвлөл дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж, зөвлөмж

гаргана:

4.4.1.сангийн үйл ажиллагаа нь хуулиар тогтоосон зорилго,

сангийн бодлого, “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам”, энэ дүрэм болон бусад холбогдох журамд нийцэж байгаа эсэхийг тодорхойлох;

4.4.2.сангийн санхүүгийн аудитын дүгнэлт, төсөл,

арга хэмжээний хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайлан, зөвлөмжийн хэрэгжилттэй танилцах;

4.4.3.сангаас дэмжлэг үзүүлэх өргөн нэвтрүүлгийг

хөгжүүлэх төсөл, арга хэмжээний жилийн төлөвлөгөө, төсвийн төсөлд санал өгөх;

4.4.4.Хяналтын зөвлөлийн гишүүнээс тодорхой асуудал

хэлэлцүүлэхээр гаргасан саналыг хэлэлцэн шийдвэрлэх.

4.5.Хяналтын зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүд дотроосоо

олонхын саналаар сонгоно.

4.6.Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан

байх бөгөөд хуралдаан нь ээлжит болон ээлжит бус хэлбэртэй байна. Хуралдааныг Хяналтын зөвлөлийн дарга удирдан явуулна.

4.7.Ээлжит хуралдааныг улирал бүрийн эхний долоо хоногт,

ээлжит бус хуралдааныг Хяналтын зөвлөлийн даргын товлосноор, эсхүл гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь санал болгосноор зарлан хуралдуулна.

4.8.Хуралдаанд Хяналтын зөвлөлийн 9-өөс дээш гишүүн оролцсон

тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно.

4.9.Хуралдаанд хууль дээдлэх, асуудлыг чөлөөтэй хэлэлцэж,

цөөнхийн саналыг хүндэтгэн сонсох, олонхын саналаар, илээр санал хурааж шийдвэрлэх зарчмыг удирдлага болгоно.

4.10.Хяналтын зөвлөлийн шийдвэр нь тэмдэглэл хэлбэртэй байна.

Зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэр, санал хураалтын дүн, сонирхлын зөрчилтэй холбоотой болон шийдвэрийн талаар зарчмын өөр санал гаргасан гишүүний тайлбар, гишүүдийн ирц зэргийг тусгана. Хуралдаанд оролцсон бүх гишүүд тэмдэглэлтэй танилцаж, гарын үсэг зурна.

4.11.Хяналтын зөвлөл нь сангийн тайлан, мэдээлэл, шаардлагатай

бусад баримт бичгийг гаргуулан авах эрхтэй.

4.12.Зөвлөлийн гишүүн нь өөрийн болон өөрийн хамаарал

бүхий этгээд, нэгдмэл сонирхолтой этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн сангийн хөрөнгийн зарцуулалт, төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтад хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.

---o0o---

Засгийн газрын 2023 оны 09 дүгээр

сарын 26-ны өдрийн 364 дүгээр

тогтоолын 2 дугаар хавсралт

ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ ХӨГЖҮҮЛЭХ САН БҮРДҮҮЛЭХ,
САНГИЙН ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛАХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан (цаашид “Сан” гэх)-гийн

хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавихад энэ журмыг баримтална.

1.2.Сан нь үйл ажиллагаандаа Өргөн нэвтрүүлгийн тухай хууль,

Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн дүрэм болон энэ журмыг баримтална.

1.3.Сангийн хөрөнгөөр тухайн жилд хэрэгжүүлэх төсөл,

арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахтай холбоотой энэ журмаар зохицуулснаас бусад харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулна.

1.4.Сан нь үйл ажиллагаандаа Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн

5.1-д заасан зарчмыг баримтлан ажиллана.

Хоёр.Сангийн хөрөнгийн эх үүсвэр, зарцуулалт

2.1.Сангийн хөрөнгө нь Засгийн газрын тусгай сангийн тухай

хуулийн 211.1-д заасан дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

2.1.1.улсын болон орон нутгийн төсөв;

2.1.2.дотоодын аж ахуйн нэгжийн хандивын хөрөнгө;

2.1.3.бусад эх үүсвэр.

2.2.Сангийн хөрөнгийг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 211.2-т

заасан дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

2.2.1.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг ард иргэдэд

алслагдсан, сүлжээ хүрээгүй газарт хүртээмжтэй хүргэх;

2.2.2.үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх, соёл,

уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн хүргэх;

2.2.3.өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн бүтээл

үйлдвэрлэлийг дэмжих.

2.3.Сангийн тухайн жилд батлагдсан хөрөнгөөр хэрэгжүүлэх

төсөл, арга хэмжээг дараах байдлаар төлөвлөж, санхүүжүүлнэ:

2.3.1.энэ журмын 2.2.1-д заасан төсөл, арга хэмжээг

хэрэгжүүлэхэд сангийн нийт хөрөнгийн арван таван хувь (15%)-ийг;

2.3.2.энэ журмын 2.2.2-т заасан төсөл, арга хэмжээг

хэрэгжүүлэхэд арилжааны радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд сангийн нийт хөрөнгийн тавин хувь (50%)-ийг;

2.3.3.энэ журмын 2.2.2, 2.2.3-т заасан арга хэмжээг

хэрэгжүүлэхэд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхлэх хүрээтэй радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд сангийн нийт хөрөнгийн арван хувь (10%)-ийг, орон нутагт (аймаг) үйлчилгээ эрхлэх хүрээтэй радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд сангийн нийт хөрөнгийн хорин таван хувь (25%)-ийг.

Гурав.Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл,

арга хэмжээг сонгон шалгаруулах,

санхүүжүүлэх

3.1.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллага нь сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ (цаашид “төсөл, арга хэмжээ” гэх)-ний сонгон шалгаруулалтыг жил бүрийн I улиралд багтаан зохион байгуулна.

3.2.Төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулах тухай зарыг санал

хүлээн авахаас нэг сараас доошгүй хугацааны өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, байгууллагын цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.

3.3.Сонгон шалгаруулалтад оролцох хуулийн этгээдийн төсөл,

арга хэмжээний санал нь дараах мэдээллийг агуулсан байна:

3.3.1.төрөөс өргөн нэвтрүүлгийн талаар баримтлах

бодлого, холбогдох хууль тогтоомж, журамд нийцсэн эсэх;

3.3.2.төсөл, арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх үйл

ажиллагаа, цар хүрээ, ач холбогдол, урьдчилсан үр дүнгийн төсөөллийг үзүүлсэн мэдээлэл;

3.3.3.төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх туршлагын талаарх

мэдээлэл;

3.3.4.төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын болон

санхүүгийн төлөвлөгөө, тооцоолол;

3.3.5.өмнө нь сангаас санхүүжилт авч байсан бол гэрээний

биелэлт, үр дүнгийн талаарх тайлан мэдээ;

3.3.6.харааны, сонсголын, оюуны зэрэг хөгжлийн

бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хүртээмжтэй байх.

3.4.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллага нь төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулах өргөн нэвтрүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус, мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулна. Бүрэлдэхүүнд Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн дүрмийн 4.1-д заасан орон тооны бус Хяналтын зөвлөлийн гишүүн оролцуулахыг хориглоно.

3.5.Ажлын хэсэг нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр,

цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын стратеги төлөвлөгөөний зорилго, орон тооны бус Хяналтын зөвлөлөөс ирүүлсэн санал, зөвлөмж, энэ журмын 2.3-т заасан хуваарилалтад нийцүүлэн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг хүлээн авах удирдамж, ажлын даалгаврыг боловсруулна.

3.6.Ажлын хэсэг нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх саналыг

хүлээн авч дуусахаар тогтоосон хугацаанаас хойш 30 хоногийн дотор сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

3.7.Ажлын хэсгийн хурлыг гишүүдийн 75-аас дээш хувь

оролцсоноор хүчинтэйд тооцох бөгөөд төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх саналыг хуралд оролцож байгаа гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж, сонгон шалгаруулалтын санал, дүгнэлтийг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.

3.8.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн

газрын гишүүн энэ журмын 3.7-д заасан санал, дүгнэлтийг үндэслэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 23.1-д нийцүүлэн төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх шийдвэр гаргана.

3.9.Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг

санхүүжүүлэх шийдвэр гаргах албан тушаалтан ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу тухай бүр авч хэрэгжүүлнэ.

3.10.Энэ журмын 3.8-д заасан шийдвэрийн дагуу төсөл, арга

хэмжээг хэрэгжүүлэгч этгээдтэй цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх олгосон удирдах албан тушаалтан гэрээ байгуулах бөгөөд гэрээний нөхцөлийг Иргэний хуульд заасныг баримтлан тохиролцоно.

3.11.Сангаас олгосон санхүүжилтийг зориулалтын дагуу

зарцуулаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцалж, үлдэгдэл санхүүжилтийг олгохгүй, зориулалтын бусаар зарцуулсан хөрөнгийг эргэн төлүүлэх арга хэмжээ авна.

3.12.Сангаас төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхдээ Соёл урлагийг

дэмжих сан, Кино урлагийг дэмжих сан, Шинжлэх ухаан, технологийн сан, Бүх нийтийн үүргийн сан зэрэг ижил төстэй зориулалт бүхий сангуудын үйл ажиллагаатай давхардуулан санхүүжилт олгохгүй.

3.13.Радио, телевиз нь олон сувагтай бол тухайн жилд нэг сувагт,

тухайн радио, телевизээс хэд хэдэн нэвтрүүлэг, бүтээлийн санал ирүүлсэн бол нэг нэвтрүүлэг, бүтээлд дэмжлэг үзүүлнэ.

3.14.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

эзэмшигч хуулийн этгээд болон түүний хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд энэ журмын 3.1-д заасан сонгон

шалгаруулалтад оролцох санал ирүүлсэн бол тэдгээрээс зөвхөн 1 этгээдэд тухайн жил дэмжлэг үзүүлнэ.

Дөрөв.Гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавих

4.1.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн

газрын гишүүн сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, гүйцэтгэлийг Төсвийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд заасан журмын дагуу тайлагнана.

4.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллага, орон тооны бус Хяналтын зөвлөл гүйцэтгэлийн тайланд хяналт тавина.

4.3.Сангийн зарцуулалтын тайлан, сангийн үйл ажиллагааны үр

дүнгийн тайлан, санхүүгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, санхүүгийн тайлангийн тодруулга зэргийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.1-д заасны дагуу хагас, бүтэн жилээр гаргаж санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

4.4.Төсөл, арга хэмжээ тус бүрд зарцуулсан санхүүжилтийн

хэмжээ, хүрсэн үр дүн, гүйцэтгэлийн хувь, үлдэгдэл санхүүжилт, бодлогын зорилтын хэрэгжилт, түүний үр нөлөөнд хийсэн дүгнэлт, төсөл, арга хэмжээний зорилго, эхлүүлэх, дуусгах хугацаа, төслийн зорилго хангагдаж байгаа байдал зэргийг тайлагнана.

4.5.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллага нь сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн хяналт шалгалтыг төслийн үе шат бүрд хийж, үр дүнгийн тайланг хагас жил тутам орон тооны бус Хяналтын зөвлөлд танилцуулна.

4.6.Төрийн аудитын байгууллага сангийн зарцуулалтын тайланд

Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.

4.7.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллага сангийн хөрөнгийн зарцуулалтын тухайн жилийн тайланг аудитын дүгнэлтийн хамт тайлан гарснаас хойш 20 хоногийн дотор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

Тав.Бусад

5.1.Сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан,

ашигласан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

---o0o---

Төрийн мэдээлэл · 2023 · № 48 (1296)3834–3843-р хуудас