Журам шинэчлэн батлах тухай № 236
2023 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 21-ний өдөр Дугаар 236 хот
Журам шинэчлэн батлах тухай
Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.13, 16.2 дахь хэсэг,
“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 71 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг хавсралт ёсоор
шинэчлэн баталсугай.
2.Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж
ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай”
Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
Засгийн газрын 2023 оны 06 дугаар
сарын 21-ний өдрийн 236 дугаар
тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.6-д заасан хүүхдийн
мөнгөн тэтгэмж (цаашид “хүүхдийн мөнгө” гэх)-ийг Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхдэд олгоход энэ журмыг баримтална.
1.2.Хүүхдийн мөнгийг арилжааны банк (цаашид “банк” гэх)-ны
дансаар дамжуулан олгох бөгөөд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд, эсхүл хүүхэд 16 насанд хүрсэн бол хүүхдийн мөнгө авах банкийг өөрөө сонгож, банканд данс нээлгэнэ.
1.3.Хүүхдийн мөнгө авахаар нэгээс дээш банканд данс нээлгэсэн
тохиолдолд сүүлд нээлгэсэн банкны дансаар дамжуулан хүүхдийн мөнгийг олгоно.
Хоёр.Хүүхдийн мөнгөнд хамрагдах хүсэлт хүлээн авах,
хүсэлтийг хянан шийдвэрлэх
2.1.Хүүхдийн мөнгөнд хамрагдах хүсэлтийг хүүхдийн эцэг, эх,
асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хүүхэд 16 насанд хүрсэн бол өөрөө сум, хорооны нийгмийн ажилтанд хандан биечлэн, эсхүл халамжийн нэгдсэн систем “ehalamj” болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем “Е-Моngolia”-д хандан цахим хэлбэрээр гаргах бөгөөд хүсэлт гаргасан сараас нь тооцож олгоно.
2.2.Энэхүү журмын 2.1-д заасан хүсэлт гаргахад доор дурдсан
баримт бичгийг халамжийн нэгдсэн систем “ehalamj”-ээс бүрдүүлнэ:
2.2.1.хүүхдийг төлөөлөн хүүхдийн мөнгө авах эцэг, эх, асран
хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх;
2.2.2.хүүхдийн төрсний гэрчилгээ, хэрэв хүүхэд 16 насанд
хүрсэн бол иргэний үнэмлэх;
2.2.3.Гэр бүлийн тухай хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасны
дагуу хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч шаардлагатай тохиолдолд мөн хуулийн 66.1-д заасны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр томилсон тухай сум, дүүргийн Засаг даргын захирамж.
2.3.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллага шинээр төрсөн, нас барсан 0-18 хүртэлх насны хүүхдийн холбогдох мэдээллийг тухай бүр хянаж төрийн байгууллагатай мэдээлэл солилцох системээр дамжуулан нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад сар бүр хүргүүлнэ.
2.4.Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллага нь Монгол Улсын харьяатаас гарсан, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон, иргэний харьяаллаа алдсан хүүхдийн холбогдох мэдээллийг төрийн байгууллагатай мэдээлэл солилцох системээр дамжуулан нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад сар бүр хүргүүлнэ.
2.5.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллага төрөлжсөн асрамжийн газар амьдарч байгаа хүүхдийн овог, нэр, регистрийн дугаар, банкны данс, шилжилт хөдөлгөөний мэдээллийг хянаж, сар бүрийн 05-ны өдрийн дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
2.6.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллага нь хүүхдийн мөнгө олгох ажлыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах бөгөөд энэ журмын 2.1 болон 2.3-2.5-д заасан мэдээлэлд үндэслэн хүүхдийн мөнгө олгох хүүхдийн жагсаалтыг гаргаж, төлбөрийн хүсэлт (ТТ1 маягт) болон албан хүсэлтийн хамт сар бүрийн 18-ны өдрийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн сангийн нэгж (цаашид “Төрийн сангийн газар” гэх)-д хүргүүлнэ.
2.7.Энэ журмын 2.6-д заасны дагуу ирүүлсэн мэдээллийн нууцлал,
аюулгүй, нэгдмэл байдлыг Төрийн сангийн газар хариуцна.
2.8.Төрийн сангийн газар нь энэ журмын 2.6-д заасан хүүхдийн
мөнгө олгох хүүхдийн жагсаалтыг үндэслэн төсвийн хуваарьт багтааж холбогдох санхүүжилтийг Төрийн сан дахь нийгмийн халамжийн сангийн дансанд шилжүүлж, зарцуулах эрхийг нээнэ.
2.9.Төрийн сангийн газар энэ журмын 2.8-д заасан хөрөнгө бүрэн
байршсан тохиолдолд нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас энэ журмын 2.6-д заасны дагуу ирүүлсэн мэдээлэлд үндэслэн тухайн хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-ны өдрийн дотор энэ журмын 1.2-т заасан банкны дансанд бүрэн байршуулна.
2.10.Төрийн сангийн газар хүүхдийн мөнгө олгосон багцын
гүйлгээний буцаалтыг ажлын 3 өдрийн дотор багц гүйлгээний системээр хүлээн авч, мэдээллийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад цахимаар хүргүүлнэ.
2.11.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллага хүүхдийн мөнгөний олголтын мэдээллийг сар бүр хянан баталгаажуулж, хүүхдийн мөнгөний олголт, зарцуулсан хөрөнгийн мэдээг дараа сарын 04-ний өдрийн дотор санхүү, төсвийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус хүргүүлнэ.
2.12.Хүүхдийн мөнгө авах эрх үүссэн боловч иргэнээс үл хамаарах
шалтгаанаар хүүхдийн мөнгө нь тухайн төсвийн жилд дансанд нь ороогүй тохиолдолд нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага өглөг үүсгэж, дараагийн төсвийн жилд багтаан нөхөн олгоно.
2.13.Төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа хүүхдийн
мөнгийг асрамжийн газар нь тухайн хүүхдийн нэр дээр хадгаламжийн данс нээлгэж, банканд бүрэн хадгалуулна. Хадгаламжийн дэвтрийг тухайн асрамжийн газар байрлах орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага хадгалж, хүүхдийг 16 нас хүрсний дараа өөрт нь, хэрэв хүүхэд нас барсан тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу түүний өв залгамжлагчид нь хүлээлгэн өгнө.
2.14.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа анги,
байгууллага нь ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа хүүхдийн мөнгийг тухайн хүүхдийн нэр дээр хадгаламжийн данс нээлгэж банканд хадгалуулна. Хадгаламжийн дэвтрийг тухайн хорих ангийн байрлаж байгаа аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага хадгалж, хүүхдийг суллагдсаны дараа өөрт нь хүлээлгэн өгнө. Хэрэв хүүхэд 16 насанд хүрээгүй тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээдэд, нас барсан тохиолдолд өв залгамжлагчид нь хууль тогтоомжид заасны дагуу дэвтрийг хүлээлгэн өгнө.
Гурав.Хүүхдийн мөнгийг Хүүхдийн төлөө санд шилжүүлэх
3.1.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч эсхүл хүүхэд 16
насанд хүрсэн бол өөрөө Хүүхдийн төлөө санд хүүхдийн мөнгөө шилжүүлэх хүсэлт гаргаж болно.
3.2.Энэ журмын 3.1-д заасан шилжүүлэх хүсэлтийг сум, хорооны
нийгмийн ажилтан, эсхүл халамжийн нэгдсэн систем “ehalamj” болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем “Е-Моngolia”-д бүртгэнэ.
3.3.Энэ журмын 3.1-д заасан шилжүүлэх хүсэлтээс татгалзаж
хүүхдийн мөнгөө дахин авахыг хүсвэл уг хүсэлтээ энэ журмын 2.1-д заасны дагуу гаргана.
3.4.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллага нь энэ журмын 3.1-д заасан шилжүүлэх хүсэлтийг хүүхдийн тоо, мөнгөн дүнгээр нэгтгэн нийгмийн халамжийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад сар бүр хүргүүлнэ.
3.5.Төрийн сангийн газар нь энэ журмын 3.4-т заасан мэдээлэлд
үндэслэн Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дансанд санхүүжилтийг олгоно.
3.6.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллага нь энэ журмын 3.5-д заасан мэдээлэлд үндэслэн Хүүхдийн төлөө санд хөрөнгийг шилжүүлнэ.
3.7.Хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор Хүүхдийн төлөө санд
хүүхдийн мөнгөө шилжүүлсэн талаарх мэдээллийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу олон нийтэд мэдээлнэ.
3.8.Энэ журмын 2.13, 2.14-т заасны дагуу хууль ёсны өв
залгамжлагч байхгүй тохиолдолд хүүхдийн мөнгийг Хүүхдийн төлөө санд шилжүүлнэ.
Дөрөв.Хүүхдийн мөнгө олгохыг зогсоох, түдгэлзүүлэх
4.1.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллага дараах тохиолдолд хүүхдийн мөнгө олгохыг зогсоох шийдвэр гаргана:
4.1.1.хүүхэд 18 нас хүрсэн;
4.1.2.хүүхэд нас барсан;
4.1.3.Монгол Улсын харьяатаас гарсан;
4.1.4.эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч,
итгэмжлэгдсэн этгээдийн, эсхүл 16 насанд хүрсэн бол хүүхэд өөрийн хүсэлтээр Хүүхдийн төлөө санд шилжүүлсэн;
4.1.5.хуурамч баримт бичиг бүрдүүлэн хүүхдийн мөнгө
авсан нь хяналт, шалгалтаар тогтоогдсон. 4.2.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллага дараах тохиолдолд хүүхдийн мөнгө олгохыг түдгэлзүүлэх шийдвэр гаргана:
4.2.1.эцэг, эх, асран хамгаалагч нь сураггүй алга болсон;
4.2.2.эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх
үүргээ үл биелүүлсэн, эсхүл эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрхийг зөрчсөн талаар аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт гарсан, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон.
4.3.Хүүхдийн мөнгө олгохыг энэ журмын 4.2.1-д заасны дагуу
түдгэлзүүлсэн тохиолдолд хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосон харьяа сум, дүүргийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн түдгэлзүүлсэн хугацаанаас тооцож үргэлжлүүлэн олгоно.
4.4.Хүүхдийн мөнгө олгохыг энэ журмын 4.2.2-т заасны дагуу
түдгэлзүүлсэн тохиолдолд аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн
хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт, эсхүл шүүхийн шийдвэрийг үндэслэн түдгэлзүүлсэн хугацаанаас тооцож үргэлжлүүлэн олгоно.
Тав.Бусад
5.1.Өрхийн гишүүн-иргэн хүүхдийн мөнгийг согтууруулах ундаа,
тамхины хэрэглээнд зарцуулахгүй байх үүрэг хүлээнэ.
5.2.Хүүхдийн мөнгийг барьцаалж зээл авах, олгох, банкны зээлд
суутгахыг хориглоно.
----о0о----