Журам батлах тухай № 199
2023 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 24-ний өдөр Дугаар 199 хот
Журам батлах тухай
Өрийн удирдлагын тухай хуулийн 281.7-д заасныг үндэслэн
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журам”-ыг
хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ журмыг хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг
дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд тус тус үүрэг болгосугай.
Засгийн газрын 2023 оны 05 дугаар
сарын 24-ний өдрийн 199 дүгээр
тогтоолын хавсралт
Нэг.Ерөнхий зүйл
1.1.Нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх, түүнтэй
холбогдон үүсэх харилцаанд энэ журмыг баримтална.
1.2.Нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэхэд Өрийн
удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Төв банк (Монголбанк)-ны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэ журмыг дагаж мөрдөнө.
Хоёр.Нийслэлийн үнэт цаас гаргах
2.1.Нийслэл нь Өрийн удирдлагын тухай хуулийн 281.1-д заасан
зорилгоор үндэсний мөнгөн тэмдэгтээр дотоодын зах зээлд үнэт цаас гаргаж болно.
2.2.Нийслэлийн үнэт цаас (цаашид “НҮЦ” гэх) гаргахад Өрийн
удирдлагын тухай хуулийн 19.1-д заасныг удирдлага болгож, мөн хуулийн 281.3, 281.6-д заасан шаардлагыг бүрэн хангасан байна.
2.3.Өрийн удирдлагын тухай хуулийн 281.5-д заасны дагуу гарсан
Засгийн газрын шийдвэрийг үндэслэн НҮЦ-ыг тухайн төсвийн жилд нийтэд санал болгон, эсхүл нийтэд санал болгохгүйгээр хаалттай хүрээнд арилжихаар гаргаж болно.
2.4.Энэ журмын 2.3-т заасан шийдвэрийн дагуу НҮЦ-ыг нийтэд
санал болгохгүйгээр хаалттай хүрээнд биржийн бус зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчдад арилжих бол Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 69.2-т заасан мэргэжлийн холбоо (цаашид “Холбоо” гэх)-нд, нийтэд санал болгон арилжих бол Санхүүгийн зохицуулах хороо (цаашид “Хороо” гэх)-нд бүртгүүлж, тус бүрийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд (цаашид “Хадгаламжийн байгууллага” гэх)-д хадгалуулж, Өрийн удирдлагын тухай хуулийн 42.3-т заасан үнэт цаасны дугаар (цаашид “ISIN дугаар” гэх) авна.
Гурав.Нийслэлийн үнэт цаас гаргагч,
түүний чиг үүрэг
3.1.Нийслэлийн нэрийн өмнөөс үнэт цаас гаргагчийн чиг үүргийг
Өрийн удирдлагын тухай хуулийн 281.2-т заасны дагуу Нийслэлийн Засаг дарга (цаашид “Үнэт цаас гаргагч” гэх) хэрэгжүүлнэ.
3.2.Үнэт цаас гаргагч нь дараах чиг үүрэгтэй байна:
3.2.1.тодорхой төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, өмнө гаргасан
үнэт цаасаа дахин санхүүжүүлэх зорилгоор НҮЦ гаргах саналаа нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (цаашид “НИТХ” гэх)-д танилцуулах;
3.2.2.НИТХ-аас энэ журмын 3.2.1-д заасан саналыг дэмжсэн
шийдвэр гаргасан тохиолдолд төсөл, арга хэмжээний болон бусад холбогдох танилцуулга, НИТХ-ын шийдвэр, төсөвт тусгах саналын хамт Өрийн удирдлагын тухай хуулийн 281.4-т заасны дагуу төсвийн жил эхлэхээс дөрвөөс доошгүй сарын өмнө санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дүгнэлт гаргуулахаар хүргүүлэх;
3.2.3.НҮЦ-ыг арилжсан мөнгөн хөрөнгийг энэ журмын
2.3-т заасан Засгийн газрын шийдвэрийн дагуу төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх;
3.2.4.НҮЦ-ны арилжааны хуваарийг баталж Үнэт цаасны
зах зээлийн тухай хуулийн 69.2-т заасан биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий мэргэжлийн холбоо болон мөн хуулийн 4.1.28-д заасан байгууллага (цаашид “Арилжаа эрхлэгч” гэх)-д хүргүүлэх;
3.2.5.НҮЦ-ны арилжааны хуваарийг энэ журмын 1 дүгээр
хавсралтад заасны дагуу, НҮЦ-ны арилжааны мэдэгдлийг энэ журмын 2 дугаар хавсралтад заасны дагуу бэлтгэн арилжаа явагдах өдрөөс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө арилжаа эрхлэгч болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий хуулийн этгээд (цаашид “Шууд оролцогч” гэх)-ээр дамжуулан олон нийт болон мэргэжлийн хөрөнгө оруулагчдад мэдээлэх;
3.2.6.Арилжаа эрхлэгчээс НҮЦ-ны арилжааны мэдээлэл,
судалгаа, үр дүн болон НҮЦ өмчлөгчийн талаарх холбогдох мэдээллийг тухай бүр гаргуулан авах, холбогдох хууль, журмын дагуу олон нийтэд мэдээлэх;
3.2.7.НҮЦ-ны арилжааны зохион байгуулалтын нарийвчилсан
нөхцөлийг тодорхойлсон гэрээг энэ журамтай нийцүүлэн арилжаа эрхлэгчтэй байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангах;
3.2.8.НҮЦ-ны арилжааны талаарх мэдээлэл, мөнгөн хөрөнгийн
ашиглалтын мэдээлэл болон эргэн төлөлтийг тухай бүр бүртгэж, мэдээллийг нэгтгэн улирал тутам санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
3.2.9.энэ журмын 3.2.8-д заасан мэдээлэл болон холбогдох
бусад мэдээллийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шаардсан тохиолдолд тухай бүр нэн даруй, үнэн зөв бэлтгэн хүргүүлэх.
3.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага НҮЦ гаргах саналын талаар дүгнэлт гаргахдаа энэ журмын 3.2.2-т заасан хугацааг баримтлах бөгөөд дараах үндэслэлээр тухайн саналыг дэмжихгүй байх, эсхүл тодорхой нөхцөл, чиглэл өгч болно:
3.3.1.хуульд заасан шаардлагыг хангаагүй, энэ журамд
нийцээгүй;
3.3.2.тухайн зориулалт бүхий НҮЦ-ны арилжаагаар үүссэн
өрийг буцаан төлөх чадавх, магадлал бага, тооцоолсон өгөөж хангалтгүй, НҮЦ-ыг гаргахтай холбогдсон зардал өндөр гэж үзсэн;
3.3.3.аль нэг талд давуу байдал бий болгохуйц, Үнэт цаасны
зах зээлийн тухай хуулийн 78, 80 дугаар зүйлд зааснаар дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцох боломж бүрдсэн, зах зээлийг урвуулан ашиглах нөхцөл үүсэх магадлалтай гэж үзсэн;
3.3.4.хуульд заасан бусад үндэслэл.
3.4.Үнэт цаас гаргагч нь НҮЦ гаргах зардал, үйлчилгээний хураамж,
шимтгэл болон бусад зардлыг бүрэн хариуцах бөгөөд хүү болон үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг нийслэлийн төсөвт тусган батлуулна.
3.5.НҮЦ-ны өрийн үйлчилгээний төлбөрийг хуваарийн дагуу төлнө.
Дөрөв.Арилжаа эрхлэгчийн чиг үүрэг
4.1.Арилжаа эрхлэгч НҮЦ-ны арилжаанд дараах чиг үүргийг
хэрэгжүүлнэ:
4.1.1.НҮЦ-ны арилжааг зохион байгуулах цахим системээр
хангах, түүний найдвартай, шуурхай, аюулгүй, шууд оролцогчдод ашиглахад хялбар байдлыг бүрдүүлэх;
4.1.2.НҮЦ-ны арилжааны хуваарь болон мэдэгдлийг үнэт
цаас гаргагчаас хүлээн авч, холбогдох хууль, журмын дагуу өөрийн цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд мэдээлэх, арилжааг зохион байгуулах;
4.1.3.НҮЦ-ны арилжаа эхлэхэд шууд оролцогчоос арилжаанд
оролцох саналыг хүлээн авах;
4.1.4.арилжааны цахим системээс арилжаанд оролцогчдын
ирүүлсэн саналыг тухайн арилжааны санал оруулах хугацаа дуусах хүртэл үнэт цаас гаргагч болон бусад оролцогчид харах боломжгүй байхаар зохион байгуулах;
4.1.5.НҮЦ-ны арилжааны хэлцлийн мэдээллийг хадгаламжийн
байгууллага болон үнэт цаас гаргагчид хүргүүлэх;
4.1.6.НҮЦ-ны арилжааны үр дүнг өөрийн цахим сүлжээгээр
дамжуулан холбогдох хууль, журмын дагуу олон нийтэд мэдээлэх;
4.1.7.НҮЦ-ны арилжааны зах зээлийн хандлагын талаарх
судалгаа, шинжилгээ хийж үнэт цаас гаргагчийг мэдээллээр хангах;
4.1.8.НҮЦ-ны зах зээлийн ил тод байдлыг хангах.
Тав.НҮЦ-ны арилжааны шууд болон
шууд бус оролцогч
5.1.НҮЦ худалдах, худалдан авах иргэн, хуулийн этгээд (цаашид
“Шууд бус оролцогч” гэх) нь НҮЦ-ны арилжаанд шууд оролцогчоор дамжуулан оролцох бөгөөд шууд оролцогч нь шууд бус оролцогчийн нэрийн өмнөөс НҮЦ-ны арилжаанд оролцохдоо дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
5.1.1.арилжааны хуваарь болон мэдэгдлийг шууд бус
оролцогчид хүргэх;
5.1.2.шууд бус оролцогчийн эрх ашгийг төлөөлөх, түүнийг
НҮЦ-ны талаар үнэн зөв мэдээллээр хангах;
5.1.3.шууд бус оролцогчийн НҮЦ худалдах, худалдан авах
саналыг хүлээн авах, түүнийг төлөөлөн НҮЦ-ны арилжаанд оролцох, арилжааны үр дүнг мэдэгдэх;
5.1.4.НҮЦ-ыг худалдан авах хэмжээ, хүүгийн саналыг
арилжааны мэдэгдэлд дурдсан цагт багтаан арилжаа эрхлэгчийн арилжааны цахим системд оруулах.
5.2.Шууд бус оролцогч нь хадгаламжийн байгууллага, эсхүл Үнэт
цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.10-д заасан үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд үнэт цаасны данстай байна.
Зургаа.НҮЦ-ны арилжаа
6.1.Үнэт цаас гаргагч нь арилжааны мэдэгдэлд заасан хэмжээнээс
бага хэмжээний үнэт цаасыг арилжаалж болох бөгөөд энэ талаарх үндэслэл, тайлбараа арилжааны үр дүнд тусган нийтэд мэдээлнэ.
6.2.Үнэт цаас гаргагч дангаараа, эсхүл арилжаа эрхлэгчийн
мэдээлэл, санал, зөвлөмжид үндэслэн НҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаанд шууд оролцогчдыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлд тодорхойлсны дагуу зах зээлийг урвуулан ашигласан гэж үзсэн, эсхүл өндөр хүүгийн санал ирүүлсэн бол саналыг цуцлах эрхтэй.
6.3.НҮЦ-ны арилжааг эрчим хүчний саатал, программ хангамжийн
гэмтэл зэрэг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан цуцалж болно.
6.4.Үнэт цаас гаргагч нь арилжааг цуцалсан тохиолдолд Хороо
болон хадгаламжийн байгууллагад мэдэгдэж, НҮЦ-ыг бүртгэлээс хасуулах бөгөөд арилжааг цуцалсан үндэслэл, тайлбарыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон олон нийтэд тухайн өдөртөө багтаан мэдээлнэ.
Долоо.Хаалттай арилжаа
7.1.Нийтэд санал болгохгүйгээр хаалттай хүрээнд арилжих НҮЦ-ны
арилжааны хүү, хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тухай бүр энэ журмын 3.2.1-д заасан танилцуулгад тодорхой тусгасан байна.
7.2.Нийтэд санал болгохгүйгээр хаалттай хүрээнд арилжих НҮЦ-ны
арилжааг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.3-т заасан биржийн бус зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчдад арилжаалж болох бөгөөд энэ журмын 2.3-т заасан шийдвэрийг үндэслэн Холбоотой гэрээ байгуулсан байна.
Найм.НҮЦ-ны төлбөр тооцоо
8.1.Хадгаламжийн байгууллага нь Үнэт цаасны зах зээлийн тухай
хуулийн 51.1.2-т заасны дагуу төлбөрийн болон тооцооны үйл ажиллагааг хавсран эрхэлнэ.
8.2.Хадгаламжийн байгууллага нь үнэт цаас гаргагчтай гэрээ
байгуулсны үндсэн дээр НҮЦ-ыг хадгалж, бүртгэж, өмчлөх эрхийг шилжүүлж, төлбөр тооцоог гүйцэтгэх бөгөөд НҮЦ-тай холбоотой бүртгэл хөтлөн үнэт цаас гаргагчийг шаардлагатай мэдээллээр тухай бүр хангана.
8.3.Хадгаламжийн байгууллага нь ISIN дугаарыг НҮЦ тус бүрд
арилжаа эрхлэхээс өмнө олгож, бүртгэл хөтөлнө.
8.4.Хадгаламжийн байгууллага нь арилжааны хуваарилалт хийсний
дараа арилжаанд оролцогч хэлцлийн дагуу төлбөл зохих төлбөрийг тус бүрээр тодорхойлж, холбогдох санхүүгийн бүртгэл, тооцооллыг хийж, үнэт цаас худалдан авагчаас төлөх төлбөрийг нийслэлийн төрийн сангийн дансанд шилжүүлнэ.
8.5.Үнэт цаас гаргагч нь НҮЦ-ны арилжааны мэдээллийг Өрийн
мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэхээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад Өрийн удирдлагын тухай хуулийн 19.9-д заасан хугацаанд ирүүлнэ.
Ес.Бусад
9.1.Үнэт цаас гаргагч нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн
24.1.5-д заасан Хорооны тусгай зөвшөөрөлтэй анддеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдтэй үйлчилгээний хөлсийг хамгийн бага байх нөхцөлийг тусган гэрээ байгуулсны үндсэн дээр хамтран ажиллаж болно.
9.2.НҮЦ гаргах ажиллагаанд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль
болон холбогдох бусад хуульд зааснаас гадна дараах байдлаар хяналт тавина:
9.2.1.НИТХ шаардлагатай тохиолдолд НҮЦ-ны өрийн
үйлчилгээний гүйцэтгэл, төсөөлөлтэй танилцах, үнэт цаас гаргагчийн тайланг хэлэлцэх, зохих чиглэл, даалгавар өгөх;
9.2.2.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллага үнэт цаас гаргагчийн төлбөрийн чадвар, орлогын
төлөвлөгөөний биелэлтэд тухай бүр хяналт тавих, шаардлагатай мэдээллийг гаргуулах, зохих чиглэл, зөвлөмж өгөх;
9.2.3.Хороо арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаатай холбоотой
журмын хэрэгжилт, арилжаанд оролцогчдын эрх ашиг болон үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаа, санхүүгийн өнөөгийн болон ирээдүйн төлөв, эрсдэл, ил тод байдалд холбогдох хуулийн дагуу тухай бүр хяналт тавих, шаардлагатай мэдээллийг гаргуулах, шийдвэрлэх, зөвлөмж өгөх.
9.3.Үнэт цаас гаргагч болон арилжаа эрхлэгч нь арилжааны
хуваарилалт хийх хүртэлх хугацаанд арилжааны саналын нууц болон нийтэд санал болгохгүйгээр хаалттай хүрээнд арилжих НҮЦ-ны арилжааны саналын талаарх мэдээллийг хуульд заасны дагуу эрх бүхий төрийн байгууллагад мэдээлэх, зохих шийдвэр гаргуулах, санал авахаар өгөхөөс бусад тохиолдолд тухайн саналын нууцыг хадгална.
---o0o---
“Нийслэлийн үнэт цаас гаргах,
арилжаалах, мэдээлэх журам”-ын
1 дүгээр хавсралт
Үнэт цаасны төрөл
Үнэт цаасны зориулалт
Үнэт цаасны хугацаа
НҮЦ гаргах дээд хэмжээ
Арилжааны хэлбэр
Зарлах өдөр
Арилжааны өдөр
Төлбөр тооцооны өдөр
“Нийслэлийн үнэт цаас гаргах,
арилжаалах, мэдээлэх журам”-ын
2 дугаар хавсралт
Үнэт цаасны төрөл
Үнэт цаасны зориулалт
Үнэт цаасны хугацаа
Арилжаалах үнэт цаасны тоо ширхэг
Олон улсын үнэт цаасны бүртгэлийн дугаар (ISIN)
Арилжаа явагдах огноо
Төлбөр тооцоо хийх огноо
Үнэт цаасны хугацаа дуусах огноо
Үнэт цаасны өгөөжийн хувь (aрилжааны үр дүнгээр тодорхойлно)
Купоны хувь хэмжээ
Хүү (купон) төлөх давтамж
Хүү (купон) төлөх огноо
Арилжааны хэлбэр
Өрсөлдөөнт бус санал хүлээж авах цаг
Өрсөлдөөнт санал хүлээж авах цаг
Өрсөлдөөнт нийт саналд хуваарилах дээд хэмжээ
Шууд/шууд бус оролцогчийн өрсөлдөөнт бус саналд хуваарилах дээд хэмжээ
----о0о----