Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 46
(1294)
— 3581 —

Хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлт батлах тухай № 195

2023 оны 05 дугаар Улаанбаатар

сарын 24-ний өдөр Дугаар 195 хот

Хяналт шалгалтын объектыг эрсдэлийн

ангилалд хамааруулах шалгуур,

үзүүлэлт батлах тухай

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2

дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хяналт шалгалтын

объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур үзүүлэлтийг 1 дүгээр хавсралт, Барилга, хот байгуулалтын салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг 2 дугаар хавсралт, Боловсрол, шинжлэх ухааны салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг 3 дугаар хавсралт, Зам, тээврийн хөгжлийн салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг 4 дүгээр хавсралт, Соёлын салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг 5 дугаар хавсралт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг 6 дугаар хавсралт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг 7 дугаар хавсралт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг 8 дугаар хавсралт, Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг 9 дүгээр хавсралт, Эрүүл мэндийн салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг 10 дугаар хавсралт, Эрчим хүчний салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг 11 дүгээр хавсралт, Стандарт, хэмжил зүйн салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг 12 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Салбарын хэмжээнд дээрх шалгуур, үзүүлэлтийг үндэслэн

эрсдэлийн үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж, эрсдэлийн ангилалд хамаарах объектын жагсаалт, шалгалтад хамруулах давтамжийн хугацааг хяналтын чиглэлээр жил бүр баталж, мөрдүүлэхийг салбарын хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдэд тус тус үүрэг болгосугай.

3.Хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах

шалгуур, үзүүлэлт шинэчлэн батлагдсантай холбогдуулан “Шалгуур,

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2023 · № 46 (1294)3581-р хуудас