Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 38
(1286)
— 3002 —

Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 42

2023 оны 02 дугаар Улаанбаатар

сарын 17-ны өдөр Дугаар 28 хот

Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх

хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн 40.2.9 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 61 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт

хүрсэн Жигмэддоржийн Долгормааг Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН УХНААГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ

2023 оны 03 дугаар Улаанбаатар

сарын 27-ны өдөр Дугаар 42 хот

Элчин сайдыг эгүүлэн татах,

тохоон томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсаас Бахрейны Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн

эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бахрейны Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг томилсугай.

МОНГОЛ УЛСЫН УХНААГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
Төрийн мэдээлэл · 2023 · № 38 (1286)3002-р хуудас