Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол
Энэхүү протоколын Оролцогч улсууд,
Иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэл дэлхий даяар нэмэгдэж
буйд санаа зовниж,
Иргэний нисэхийн эсрэг заналхийллийн шинэ төрлүүд нь улс
орнуудаас шинэ нэгдсэн хүчин чармайлт, хамтын ажиллагааны бодлого шаардаж буйг хүлээн зөвшөөрч,
Эдгээр заналхийллийн эсрэг илүү үр дүнтэй арга хэмжээ авахын
тулд 1970 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Гаага хотноо гарын үсэг зурсан Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцод агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох, агаарын хөлөгт хяналтаа тогтоох, түүний үр дүнг дээшлүүлэх бүхий нэмэлт заалтуудыг батлах шаардлагатай гэдэгт итгэж,
дараах зүйлийг хэлэлцэн тохиров:
1 дүгээр зүйл
Энэхүү протоколоор 1970 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Гаага хотноо гарын үсэг зурсан Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцод (цаашид “конвенц” гэх) нэмэлт оруулав.
2 дугаар зүйл
Конвенцын 1 дүгээр зүйлийг дараах байдлаар өөрчилнө:
“1 дүгээр зүйл
1. Аливаа этгээд хэрэв тухайн этгээд хүч хэрэглэх эсхүл, хүч хэрэглэхээр
заналхийлэх, албадах, айлган сүрдүүлэх аливаа бусад хэлбэрээр эсхүл, технологийн аливаа аргаар ашиглалтад байгаа агаарын хөлгийг хууль бусаар болон санаатайгаар булаан авсан, хяналтаа тогтоосон бол гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
2. Аливаа этгээд гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Хэрэв тухайн этгээд:
a) энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхээр заналхийлсэн; b) заналхийлэл нь бодит гэж үзэх нөхцөлийн дор тийм заналхийлэл
үйлдэхэд аливаа нэг этгээдийг хууль бусаар болон санаатайгаар хүргэсэн;