Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 36
(1284)
— 2863 —

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай № 30

2023 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 03-ны өдөр Дугаар 30 хот

Захиргааны хэрэг шүүхэд хянан

шийдвэрлэх тухай хуулийн

зарим заалтыг тайлбарлах тухай

Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1-д

“Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 4/ Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8-д “Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 25.8.4. шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх” гэж тус тус заасны дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 18.3.1, 18.3.2, 52 дугаар зүйлийн 52.5.3, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5, 83 дугаар зүйлийн 83.1, 106 дугаар зүйлийн 106.3.5, 106.5 дахь заалтуудын зарим хэсгийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь зүйтэй гэж үзэв.

Хоёр. Тайлбар гаргах хэрэгцээ, шаардлага

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

/цаашид “хууль” гэх/ 18 дугаар зүйлийн 18.3, 18.3.1, 18.3.2, 52 дугаар зүйлийн 52.5.3, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5, 83 дугаар зүйлийн 83.1, 106 дугаар зүйлийн 106.3.5, 106.5 дахь хэсгийг нэг мөр, зөв хэрэглэх талаар Улсын дээд шүүхээс албан ёсны тайлбар гаргах шаардлагатай нь дараах шүүхийн шийдвэр, практикаар тогтоогдов.

2.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг

захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэг мөр тайлбарлан хэрэглэж байгаа байдлыг судлах зорилгоор Захиргааны хэргийн танхимын тэргүүний 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1/2313 дугаар албан бичгээр захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нарт хандан, уг хуулийн зохицуулалтыг зөрүүтэй хэрэглэж буй шүүхийн шийдвэр практикийн талаар тодорхой тохиолдол, шалтгааны хамт тодорхойлж, саналаа ирүүлэхийг мэдэгдсэний дагуу захиргааны хэргийн анхан шатны 22 шүүхээс 83 санал, давж заалдах шатны шүүхээс 15 саналыг тус тус ирүүлсэн байна. Захиргааны хэргийн

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНЫ
ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2023 · № 36 (1284)2863-р хуудас