Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 30
(1278)
— 2268 —

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай

2023 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 07-ны өдөр хот

ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН
ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд доор

дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг нэмсүгэй:

1/6 дугаар зүйлийн 6.4, 6.5 дахь хэсэг:

“6.4.Энэ хуулийн 6.1.2-т заасан тусгай шаардлагыг 2025 оны

төсвийн жил хүртэл, 6.1.4-т заасан тусгай шаардлагыг 2024 оны төсвийн жил хүртэл үе шаттай хэрэгжүүлж болно.

6.5.Энэ хуулийн 6.1.2, 6.1.4-т заасан тусгай шаардлагын доод

хэмжээг бууруулахыг, энэ хуулийн 6.4-т заасан хугацааг сунгахыг хориглоно.”

2/7 дугаар зүйлийн 7.5-7.7 дахь хэсэг:

“7.5.Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, түүний нэмэлт,

өөрчлөлтийг баталснаас хойш гурваас доошгүй сарын хугацаанд жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэх, батлахыг хориглоно.

7.6.Гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөлийн үр дагаврыг

арилгах зорилгоор жилийн төсөв болон төсвийн тодотгол батлах бол энэ хуулийн 7.5-д заасан хязгаарлалт хамаарахгүй.

7.7.Төсвийн тусгай шаардлагыг өөрчлөх, хэрэгжих нөхцөл,

хугацаанд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8.1.20-д зааснаас бусад тохиолдолд чуулганы хуралдаанд товлосон хугацаанд заавал хүрэлцэн ирж оролцоно.”

3/12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэг:

“12.4.Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дунд хугацааны төсвийн

хүрээний мэдэгдлийн төсөл боловсруулахад ашиглах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг боловсруулахад хэрэглэсэн аргачлал, тооцооны үндэслэл зэргийг тодорхой гаргаж, энэ хуульд заасан холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

4/161 дүгээр зүйл:

“161 дүгээр зүйл.Төсвийн тогтвортой байдлын зөвлөл

161.1.Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын жилийн

төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцсэн эсэх, төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангасан эсэх, улсын төсөвт үзүүлэх нөлөөлөл, ачааллын талаар судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах болон төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг боловсруулах үүрэг бүхий Төсвийн тогтвортой байдлын зөвлөл /цаашид “зөвлөл” гэх/-ийг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дэргэд байгуулан ажиллуулна.

161.2.Зөвлөл нь 7 гишүүнээс бүрдэх бөгөөд Төсвийн байнгын

хороо нээлттэй сонгон шалгаруулалтаар хүн тус бүрээр шалгаруулж, Улсын Их Хурал энэ хуульд заасан журмын дагуу томилж, чөлөөлнө.

161.3.Зөвлөлийн дарга, гишүүн нь дараах шаардлагыг хангасан

байна:

161.3.1.эдийн засаг, санхүүгийн чиглэлээр магистр болон

түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;

161.3.2.сүүлийн зургаан жилийн хугацаанд улс төрийн

намын гишүүнчлэлгүй, улс төрийн үйл ажиллагаа явуулаагүй байх;

161.3.3.зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдсөнөөс хойш 6

жилийн хугацаанд аливаа сонгуульд нэр дэвшихгүй байх;

161.3.4.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хугацаа

хэтэрсэн өргүй байх;

161.3.5.хувь хүний ёс зүй болон нэр хүнд нь Зөвлөлийн

үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх;

161.3.6.эдийн засаг, санхүүгийн чиглэлээр эрдэм

шинжилгээ, судалгааны ажил хийж, олон улсад нэр хүнд бүхий эрдэм, шинжилгээ судалгааны сэтгүүлд нийтлүүлсэн байх, эсхүл эдийн засаг, төсөв, мөнгөний бодлого, санхүү, татварын чиглэлээр мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.

161.4.Зөвлөлийн дарга, гишүүнийг сонгон шалгаруулах, томилоход

дараах журмыг баримтална:

161.4.1.Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 45-аас

доошгүй хоногийн өмнө Зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах тухай зарыг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд мэдээлэх;

161.4.2.энэ хуулийн 161.3-т заасан шаардлагыг хангасан

иргэн сонгон шалгаруулалтын зар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлагдсанаас хойш 30 хоногийн дотор нэр дэвших хүсэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлэх;

161.4.3.Төсвийн байнгын хороо ажлын хэсэг байгуулж,

энэ хуулийн 161.4.1-д заасан хугацаанд багтаан сонгон шалгаруулалтыг зохион байгуулах;

161.4.4.ажлын хэсэг сонгон шалгаруулалтын үр дүнд

хамгийн өндөр үнэлгээ авсан иргэнийг Зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж томилох саналаа Төсвийн байнгын хороонд хүргүүлэх;

161.4.5.Төсвийн байнгын хороо нь Монгол Улсын Их

Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29, 30, 31 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 123-127 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулах.

161.5.Зөвлөлийн гишүүд нь даргаа олонхын саналаар 2 жилийн

хугацаагаар сонгож, чөлөөлнө. Зөвлөлийн даргыг нэг удаа улируулан сонгож болно.

161.6.Зөвлөлийн гишүүнийг дараах тохиолдолд хугацаанаас нь

өмнө Улсын Их Хурал чөлөөлнө:

161.6.1.өөр ажилд томилогдон ажиллах болсон;

161.6.2.өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан;

161.6.3.гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, шүүхийн

шийтгэх тогтоол гарсан;

161.6.4.энэ хуульд заасан зөвлөлийн гишүүний

шаардлагыг хангахгүй болсон;

161.6.5.хуульд өөрөөр заагаагүй бол төрийн алба хаах

насны дээд хязгаарт хүрсэн;

161.6.6.энэ хуульд заасан чиг үүргээ биелүүлээгүй, эсхүл

биелүүлэх чадамжгүй болох нь тогтоогдсон бол;

161.6.7.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон.

161.7.Зөвлөлийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг

үзүүлэх зорилгоор төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн тооцооллыг хянах, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг хийхэд туслах чиг үүрэг бүхий төсвийн судалгааны нэгжийг Төсвийн байнгын хорооны харьяанд ажиллуулна.

161.8.Зөвлөлийн санал, дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх,

гишүүдийн ажиллах нөхцөлтэй холбогдсон харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

161.9.Зөвлөлийн дарга, гишүүдийн цалингийн хэмжээг Улсын Их

Хурал батална.

161.10.Зөвлөлийн дарга, гишүүн нь төсвийн байгууллагад шууд

болон шууд бус хэлбэрээр зөвлөх үйлчилгээ үзүүлэхгүй.”

2 дугаар зүйл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 10

дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтын “нийцүүлэн” гэсний дараа “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс боловсруулсан макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалд үндэслэн” гэж, 11 дүгээр зүйлийн гарчиг, 11.1 дэх хэсгийн “төсвийн” гэсний дараа “болон эдийн засаг, хөгжлийн” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт

оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠗᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠳᠡᠪᠦᠷᠢᠳᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ

ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ

ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ

᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠦᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠦ᠋ᠢᠯ᠂

ᢈᠡᠰᠡᢉ ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ:

᠑/᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦ᠋ᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠂᠔᠂ ᠖᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

« ᠖᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠂᠑᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠵᠢᠯ ᢈᠦᠷᠲᠡᠯ ᠡ᠂ ᠖᠂᠑᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ

ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠵᠢᠯ ᢈᠦᠷᠲᠡᠯ ᠡ ᠦᠶ ᠡ ᠱᠠᠲᠤ ᠲᠠᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠵᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃

᠖᠂᠕᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠂᠑᠂᠒᠂ ᠖᠂᠑᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠣᠭᠤᠳᠤ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ᠂ ᠡᠨᠡ

ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠖᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠤᠩᠭᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃ »

᠒/᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠂᠕᠆᠗᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

« ᠗᠂᠕᠂ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠦ᠋ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ

ᠭᠤᠷᠪᠠ ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠳᠤᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠡᠷᢉᠦᠨ

ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃

᠗᠂᠖᠂ᠭᠠᠮᠰᠢᠭ ᠤ᠋ᠨ ᠠᠶᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠣᠷ ᠤᠷᠰᠢᠭ᠂ ᠣᠨᠴᠤᠭᠤᠢ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠷ ᠡ ᠳᠠᠭᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠠᠷᠢᠯᠭᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ

ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠳᠤᠳᠬᠠᠯ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠪᠦᠯ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗᠂᠕᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠯᠲᠠ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠦᢉᠡᠢ᠃

Moehgo& Folo_ oa HeolI

᠗᠂᠗᠂ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢈᠦ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢈᠦ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ

ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠑᠂᠒᠐ ᠆ᠳ᠋ᠤ

ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠦᠰᠤᠳ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠣᠪᠯᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠵᠠᠪᠠᠯ ᢈᠦᠷᠦᠯᠴᠡᠨ ᠢᠷᠡᠵᠦ ᠣᠷᠤᠯᠴᠠᠨ ᠠ᠃ »

᠓/᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠒᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:

« ᠑᠒᠂᠔᠂ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠦᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ

ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠮᠠᠻᠷᠣ᠋ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ᠂ ᠲᠥᠯᠦᠪ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠭᠠᠮᠠᠭᠯᠠᠯ ᠢ᠋ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ

ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ᠂ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠵᠡᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋

ᠲᠥᠪ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃

᠔/᠑᠖᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ:

« ᠑᠖᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠦᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ

᠑᠖᠑᠂᠑᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠡᠷᢉᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠳᠤᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ

ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ

ᠲᠣᠭᠲᠠᠪᠦᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠡᠰᠡᢈᠦ᠂ ᠲᠥᠰᠦᠪ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠦᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠰᠡᢈᠦ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠲᠥᠰᠦᠪ ᠲᠦ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠠᠴᠢᠶᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠰᠤᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᠵᠦ᠂ ᠳ᠋ᠦ᠋ᠩᠨᠡᠯᠲᠡ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ

ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠬᠤ ᠮᠠᠻᠷᠣ᠋ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ᠂ ᠲᠥᠯᠦᠪ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ

ᠲᠠᠭᠠᠮᠠᠭᠯᠠᠯ ᠢ᠋ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠦᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ /ᠴᠢᠨᠡᠭᠰᠢᠳᠠ « ᠵᠥᠪᠯᠡᠯ » ᢉᠡᢈᠦ/᠆ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ

ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠳᠡᠷᢉᠡᠳᠡ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠖᠑᠂᠒᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠨᠢ ᠗ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠪᠦᠷᠢᠳᢈᠦ ᠪᠦᢉᠡᠳ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠨᠡᢉᠡᢉᠡᠯᠳᠡᠳᠡᠢ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ

ᢈᠦᠮᠦᠨ ᠲᠤᠰ ᠪᠦᠷᠢ ᠪᠠᠷ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠲᠣᠮᠢᠯᠠᠵᠤ᠂ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃

᠑᠖᠑᠂᠓᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠨᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠠᠶᠢᠨ ᠠ:

᠑᠖᠑᠂᠓᠂᠑᠂ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠮᠠᢉᠢᠰᠲ᠋ᠷ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡ ᠲᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠑᠖᠑᠂᠓᠂᠒᠂ᠰᠡᢉᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠢᠷᠭᠤᠭᠠᠨ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠠᠮ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨᠴᠢᠯᠡᠯ ᠦᢉᠡᠢ᠂ ᠤᠯᠤᠰ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ

ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠤᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠑᠖᠑᠂᠓᠂᠓᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠡᠴᠡ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠖ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠠᠯᠢᠪᠠ ᠰᠣᠩᠭᠤᠭᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠷ ᠡ

ᠳᠡᠪᠰᠢᢈᠦ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠑᠖᠑᠂᠓᠂᠔᠂ᠵᠢᢉᠡᠯᠡ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᢈᠡᠲᠦᠷᠡᢉᠰᠡᠨ ᠥᠷᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠑᠖᠑᠂᠓᠂᠕᠂ᠬᠤᠪᠢ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠶᠣᠰᠤ ᠵᠦ᠋ᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᠨᠡᠷ ᠡ ᢈᠦᠨᠳᠦ ᠨᠢ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠥᠷᢉᠦ ᠪᠠᠷ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢈᠦ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ;

᠑᠖᠑᠂᠓᠂᠖᠂ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᠰᠠᠩᢈᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠡᠷᠳᠡᠮ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠠᠵᠢᠯ ᢈᠢᠵᠦ᠂ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠨᠡᠷ ᠡ

ᢈᠦᠨᠳᠦ ᠪᠦᢈᠦᠢ ᠡᠷᠳᠡᠮ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠰᠡᠳᢈᠦᠯ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᠲᠥᠰᠦᠪ᠂ ᠮᠥᠩᢉᠦᠨ ᠦ᠋ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ᠂

ᠰᠠᠩᢈᠦᠦ᠂ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠢ᠋ᠶᠡᠨ ᠑᠐᠆ ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠵᠢᠯ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠷᠰᠢᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠃

᠑᠖᠑᠂᠔᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠢ᠋ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠣᠮᠢᠯᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠᠯᠠᠨ ᠠ:

᠑᠖᠑᠂᠔᠂᠑᠂ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠔᠕᠆ ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ

ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠢ᠋ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠵᠠᠷ ᠢ᠋ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠪᠯᠡᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠳᠠᠮᠵᠢᠭᠤᠯᠤᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠳ᠋ᠦ

ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ;

᠑᠖᠑᠂᠔᠂᠒᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖᠑ ᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢᠷᢉᠡᠨ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷ ᠣᠯᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠵᠠᠷᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠓᠐ ᠬᠣᠨᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ ᠨᠡᠷ ᠡ ᠳᠡᠪᠰᠢᢈᠦ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠪᠠᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ

ᠢᠷᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠖᠑᠂᠔᠂᠓᠂ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖᠑ ᠂᠔᠂᠑᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ

ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠠᠭᠲᠠᠭᠠᠨ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;

᠑᠖᠑᠂᠔᠂᠔᠂ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠰᠣᠩᠭᠤᠨ ᠰᠢᠯᠭᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦ᠋ᠩ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠥᠨᠳᠦᠷ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠢᠷᢉᠡᠨ ᠢ᠋

ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠷ ᠡ ᠳᠡᠪᠰᠢᢉᠦᠯᠵᠦ ᠲᠣᠮᠢᠯᠠᠬᠤ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ;

᠑᠖᠑᠂᠔᠂᠕᠂ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ

᠒᠙᠂ ᠓᠐᠂ ᠓᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠤᠷᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠳᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠒᠓᠆᠑᠒᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ

ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠨᠡᠷ ᠡ ᠳᠡᠪᠰᠢᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠣᠨᠤᠰᠬᠠᠯ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠃

᠑᠖᠑᠂᠕᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠨᠢ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠪᠠᠨ ᠣᠯᠠᠩᢈᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠒ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠰᠣᠩᠭᠤᠵᠤ᠂ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠡ᠃ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ

ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠢᢉᠡ ᠤᠳᠠᠭ ᠠ ᠤᠯᠠᠷᠢᠭᠤᠯᠤᠨ ᠰᠣᠩᠭᠤᠵᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠖᠑᠂᠖᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠢ᠋ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠡᠴᠠ ᠨᠢ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᠨ ᠡ:

᠑᠖᠑᠂᠖᠂᠑᠂ᠥᢉᠡᠷ ᠡ ᠠᠵᠢᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠣᠮᠢᠯᠠᠭᠳᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ;

᠑᠖᠑᠂᠖᠂᠒᠂ᠥᠪᠠᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠪᠠᠷ ᠴᠢᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠳᠡᢈᠦ ᢈᠦᠰᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ;

᠑᠖᠑᠂᠖᠂᠓᠂ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠨᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠳᢈᠡᢈᠦ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ;

᠑᠖᠑᠂᠖᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠦ᠋ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ;

᠑᠖᠑᠂᠖᠂᠕᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠠᠷ ᠵᠢᠭᠠᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠬᠤ ᠨᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷ ᠲᠤ ᢈᠦᠷᠦᢉᠰᠡᠨ;

᠑᠖᠑᠂᠖᠂᠖᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠠᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᠦᢉᠡ ᠦᢉᠡᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠪᠠᠶᠡᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠴᠢᠳᠠᠮᠵᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯᠬᠤ ᠨᠢ

ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯ;

᠑᠖᠑᠂᠖᠂᠗᠂ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠳᠠᠭᠤᠰᠬᠠᠪᠦᠷᠢ ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ᠃

᠑᠖᠑᠂᠗᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᠵᠦ᠋ᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠡᠮᠵᠢᠯᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠠᠷ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ

ᠲᠣᠳᠤᠳᠬᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠳᠤᠮᠳᠠ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠠᠯᠠᠯ ᠢ᠋ ᢈᠢᠨᠠᠬᠤ᠂ ᠮᠠᠻᠷᠣ᠋ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ

ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ᠂ ᠲᠥᠯᠦᠪ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠭᠠᠮᠠᠭᠯᠠᠯ ᠢ᠋ ᢈᠢᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠲᠤᠰᠠᠯᠠᠬᠤ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠰᠤᠳᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ

ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠤ᠋ ᠬᠠᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠖᠑᠂᠘᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ᠂ ᠳ᠋ᠦ᠋ᠩᠨᠡᠯᠲᠡ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ

ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠪᠠᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃

᠑᠖᠑᠂᠙᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᢉᠡᠰᠢᢉᠦᠳ ᠦ᠋ᠨ ᠴᠠᠯᠢᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃

᠑᠖᠑᠂᠑᠐᠂ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠂ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠨᠢ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠰᠢᠭᠤᠳ ᠪᠦᠯᠤᠨ ᠰᠢᠭᠤᠳ ᠪᠦᠰᠤ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠠᠷ ᠵᠥᠪᠯᠡᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ

ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᢉᠡᠢ᠃ »

᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠦᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠐᠂᠑᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ

« ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ » ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ « ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠪᠦᠷᠢᠲᠠᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠥᠪᠯᠡᠯ ᠡᠴᠡ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠮᠠᠻᠷᠣ᠋ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ

ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ᠂ ᠲᠥᠯᠦᠪ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠭᠠᠮᠠᠭᠯᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠑᠑ ᠳ᠋ᠤᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠴᠠᠭ᠂ ᠑᠑᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ « ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ »

ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ « ᠪᠦᠯᠤᠨ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᢈᠦᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ » ᢉᠡᠵᠦ ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ᠃

᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᢈᠦᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ

ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃

ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ ᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ

Төрийн мэдээлэл · 2023 · № 30 (1278)2268–2276-р хуудас