Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай /Шинэчилсэн найруулга/
2023 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 07-ны өдөр хот
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь мэргэжлийн болон техникийн боловсрол,
сургалтын тогтолцоо, түншлэл, санхүүжилт, уг харилцаанд оролцогчийн эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Мэргэжлийн болон техникийн боловсрол,
сургалтын хууль тогтоомж
2.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын хууль
тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Боловсролын ерөнхий хууль2, Хөдөлмөрийн тухай хууль3, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль4, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль5, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр
заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар
ойлгоно:
3.1.1.“чадамжид суурилсан сургалт” гэж ажил, мэргэжлийн
стандартад тодорхойлсон чадамж эзэмшихэд чиглэсэн сургалтын үйл ажиллагааг;
1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2 Боловсролын ерөнхий хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 27 дугаарт нийтлэгдсэн. 3 Хөдөлмөрийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 31 дугаарт нийтлэгдсэн. 4 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2008 оны 21 дугаарт нийтлэгдсэн. 5 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 40 дугаарт нийтлэгдсэн.