Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 27
(1275)
— 1897 —

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай /Шинэчилсэн найруулга/

2023 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 07-ны өдөр хот

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь суралцагч сургуулийн өмнөх болон

ерөнхий боловсрол эзэмшихтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хууль тогтоомж

2.1.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хууль

тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Боловсролын ерөнхий хууль2, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас

өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын

зорилго

3.1.Сургуулийн өмнөх боловсролын зорилго нь бага насны хүүхдийн

бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшлийн хөгжлийг дэмжиж, сургуульд бэлтгэхэд оршино.

3.2.Ерөнхий боловсролын зорилго нь суралцагчийг бие даан

сурч, амьдрахад шаардагдах суурь мэдлэг, чадварыг хөгжүүлж, ёс суртахуунтай, хариуцлагатай, ажил мэргэжлийн чиг баримжаатай иргэнийг төлөвшүүлэхэд оршино.

3.3.Хүүхдийн цэцэрлэг /цаашид “цэцэрлэг” гэх/, ерөнхий

боловсролын сургууль энэ хуулийн 3.1, 3.2-т заасан боловсролын зорилгыг хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, иргэний нийгмийн байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2 Боловсролын ерөнхий хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 27 дугаарт нийтлэгдсэн.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2023 · № 27 (1275)1897-р хуудас