Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 01
2023 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 05-ны өдөр Дугаар 01 хот
Монгол Улсын засаг захиргаа, нутаг
дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн
41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны
танхим 11.40 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Солонго, Б.Буяндэлгэр /илтгэгч/, Ц.Нанзаддорж, Д.Гангабаатар нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч,
иргэн Д.Батмөнх оролцов. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн УИХ-03/2740 дүгээр албан бичгээр өмнө ирүүлсэн тайлбартаа нэмж гаргах тайлбар байхгүй тул маргааныг өөрийн эзгүйд шийдвэрлэхийг зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн болно.
Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12
дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн ... 41.1.3, ... -д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны оршин
суугч, иргэн Д.Батмөнх Үндсэн хуулийн цэцэд хандаж:
“Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр
баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн ...41.1.3, ... -д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ...” гэснийг тус тус зөрчсөн байна.