Зөвлөлийн ажиллах журам батлах тухай № 462
2022 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 14-ний өдөр Дугаар 462 хот
Зөвлөлийн ажиллах журам батлах тухай
Зөвшөөрлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4-т заасныг
үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд
хяналт тавих чиг үүрэг бүхий Зөвшөөрлийн зөвлөлийн ажиллах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Монгол
Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд үүрэг болгосугай.
Засгийн газрын 2022 оны 462 дугаар
тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд хяналт
тавих, Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Зөвшөөрлийн зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх)-ийн үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.
1.2.Зөвлөл нь Зөвшөөрлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1-д
заасны дагуу төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий орон тооны бус зөвлөл байна.
1.3.Зөвлөл нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль,
Зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, олон улсын гэрээ, энэ журмыг удирдлага болгоно.
Хоёр.Зөвлөлийн чиг үүрэг
2.1.Зөвлөл нь зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд
хяналт тавих, Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар санал, дүгнэлт гаргах энэ журмын 1.1-д заасан чиг үүргийн хүрээнд Зөвшөөрлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5, 9.2 дугаар зүйл, 9.3 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
2.2.Зөвлөлийн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг
Зөвлөлийн хуралдаанаар батална.
2.3.Зөвлөл шаардлагатай тохиолдолд зөвшөөрлийн үйл ажиллагаанд
хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, санал, дүгнэлт гаргах, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийх зэрэг тодорхой асуудлаар Ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.
Гурав.Зөвлөлийн бүрэлдэхүүн, зохион байгуулалт
3.1.Зөвлөл нь Зөвшөөрлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 3-т
заасны дагуу дарга, нарийн бичгийн дарга, 11 гишүүнээс бүрдэнэ.
3.2.Зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд, нарийн бичгийн
дарга нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга байна.
3.3.Зөвлөлийн 11 гишүүний төрийн төлөөллийн 3 гишүүнийг Ерөнхий
сайд, хувийн хэвшлийн төлөөллийн 4 гишүүнийг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, төрийн бус байгууллагын төлөөллийн 4 гишүүнийг нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий төрийн бус байгууллагаас тус тус нэр дэвшүүлж, Засгийн газар 3 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө.
3.4.Энэ журмын 3.3-т заасан хувийн хэвшил, төрийн бус байгууллагыг
төлөөлөх этгээд нь дараахь шаардлагыг хангасан байна:
3.4.1.хууль, эрх зүй, эдийн засаг, санхүү, аж үйлдвэрлэлийн
чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан;
3.4.2.ёс зүй, ашиг сонирхол, хувь хүний нэр хүнд нь Зөвлөлийн
үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх;
3.4.3.Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт
хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх.
3.5.Зөвлөлийн төрийн төлөөллийн гишүүнд эдийн засгийн, хууль зүйн,
гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зохих албан тушаалтныг нэр дэвшүүлнэ.
3.6.Зөвлөлийн бүрэлдэхүүнд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх
эрх бүхий төрийн бус байгууллагын төлөөллийг нэр дэвшүүлэх, сонгох ажиллагааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зохион байгуулна. Зөвлөлийн бүрэлдэхүүнд төлөөллөө нэр дэвшүүлэх нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий төрийн бус байгууллагад тавигдах шаардлагыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас тогтоож, нэр дэвшүүлэх тухай зарыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
3.7.Энэ журмын 3.3, 3.6-д заасны дагуу нэр дэвшүүлсэн гишүүнийг
мэргэжил, мэдлэг, ажлын туршлага, ёс зүй, ашиг сонирхлын зөрчил үүсэж болох нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга сонгож, томилуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна.
Дөрөв.Зөвлөлийн үйл ажиллагааны
зохион байгуулалт
4.1.Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
4.2.Зөвлөлийн ээлжит хуралдааныг улиралд 1-ээс доошгүй удаа хийх
бөгөөд хуралдааныг Зөвлөлийн дарга удирдана. Даргын түр эзгүйд түүний томилсон зөвлөлийн гишүүн удирдана.
4.3.Зөвлөлийн ээлжит бус хуралдааныг Зөвлөлийн даргын
санаачилгаар, эсхүл Зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар хуралдуулж болно.
4.4.Зөвлөл нь хуралдаанаараа зөвлөлийн чиг үүрэгт хамаарах
асуудлыг хэлэлцэх бөгөөд хэлэлцэх асуудлыг Зөвлөлийн дарга батална. Зөвлөлийн гишүүн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг санаачилсан тохиолдолд Зөвлөлийн даргад танилцуулж, зөвшөөрөл авсан байна.
4.5.Зөвлөлийн нийт гишүүний ердийн олонх оролцсоноор хуралдааныг
хүчинтэйд тооцно.
4.6.Зөвлөлийн хуралдаанд Зөвлөлийн дарга, гишүүд, нарийн бичгийн
дарга саналын эрхтэй оролцоно.
4.7.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд
оролцсон нийт гишүүдийн дийлэнх олонхын саналаар шийдвэрлэнэ. Зөвлөлийн гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
4.8.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар
зөвлөмж, дүгнэлт гаргах бөгөөд түүнд Зөвлөлийн дарга гарын үсэг зурна.
4.9.Зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга
хөтөлж, тэмдэглэлд Зөвлөлийн дарга, хуралдаанд оролцсон гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
4.10.Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Зөвлөлийн
хуралдаанд холбогдох төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын албан хаагч, шинжээч, мэргэжилтэн, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулж болно.
4.11.Зөвлөл Зөвшөөрлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5.1, 5.4-т
заасан чиг үүргийн хүрээнд хамаарах асуудлаар зөвлөмж, мөн зүйлийн 5.2, 5.3, 5.5, 9.2 дугаар зүйлийн 2, 9.3 дугаар зүйлийн 2-т заасан чиг үүргийн хүрээнд хамаарах асуудлаар тус тус дүгнэлт гаргана.
4.12.Зөвлөлийн хуралдаанаас Зөвшөөрлийн тухай хуулийн 9.1 дүгээр
зүйлийн 5.2, 5.5-д заасны дагуу гаргасан дүгнэлтийг холбогдох эрх бүхий этгээд, байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй.
4.13.Зөвшөөрлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5.4-т заасан чиг
үүргийн хүрээнд гаргасан зөвлөмжийн дагуу эрх бүхий этгээд зөрчлийг арилгасан талаарх мэдээллээ тухай бүр Зөвлөлд ирүүлнэ.
4.14.Зөвлөлийн хуралдааны дэгийг Зөвлөлийн дарга батална.
Тав.Зөвлөлийн дарга, гишүүний эрх, үүрэг
5.1.Зөвлөлийн дарга дараахь эрх, үүрэгтэй:
5.1.1.Зөвлөлийг дотоод, гадаадад төлөөлөх;
5.1.2.Зөвлөлийн ээлжит болон ээлжит бус хуралдаанаар
хэлэлцэх асуудлыг баталж, хуралдааныг товлох, даргалах;
5.1.3.Зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэр, зөвшөөрлийн
үйл ажиллагааны талаарх санал, дүгнэлтэд тусгагдсан асуудлыг холбогдох хууль, журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх;
5.1.4.Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт болон зөвшөөрөл
олгох үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажилд мэргэжлийн байгууллага, шинжээч, мэргэжилтнийг татан оролцуулах шийдвэр гаргах;
5.1.5.Зөвлөлийн хуралдааны шийдвэрийн хэрэгжилтийг зохион
байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, энэ талаар эрх бүхий этгээдэд дэмжлэг үзүүлэх;
5.1.6.Зөвлөлийн гишүүдэд үүрэг, чиглэл өгч, биелэлтэд нь хяналт
тавих.
5.2.Зөвлөлийн гишүүн дараахь эрх, үүрэгтэй:
5.2.1.Зөвлөлийн хуралдаанд биечлэн оролцох, шийдвэрлэх
асуудлаар санал оруулах, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй тохиолдолд Зөвлөлийн даргад албан ёсоор мэдэгдэж, хуралдаанаар хэлэлцэх асуудалд бичгээр санал өгөх;
5.2.2.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг санаачлах,
хэлэлцүүлэх;
5.2.3.Зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд санал
өгөх, төлөвлөгөө, тайлантай танилцах, Зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл авах;
5.2.4.Зөвлөлийн хуралдааны шийдвэрийн хэрэгжилтийн явц, үр
дүнтэй танилцах, мэргэжлийн чиглэлийн дагуу Зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
5.2.5.Зөвлөлийн даргаас өгсөн үүрэг, чиглэлийг биелүүлэх; 5.2.6.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай
холбоотойгоор бэлтгэн тараасан мэдээлэл, баримт бичгийг олшруулах, нийтэд тараах, бусдад шилжүүлэхгүй байх.
5.3.Зөвлөлийн гишүүн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
5.3.1.аливаа улс төр болон хувийн хэвшлийн ашиг сонирхлыг
төлөөлөх;
5.3.2.Зөвлөлийн хуралдааны гарсан шийдвэр, түүний
үндэслэлийг олон нийтэд тайлбарлахдаа хувийн байр сууриа илэрхийлэх;
5.3.3.Зөвлөлөөс албан ёсоор нийтэд мэдээлээгүй мэдээ,
мэдээллийн нууцлалыг алдагдуулах, өөрийн болон бусдын эрх ашигт нийцүүлэн урвуулан ашиглах;
5.3.4.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх болон хэлэлцэж байгаа,
хэлэлцүүлэх асуудлын талаар Зөвлөлийн даргын зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлэх.
5.4.Зөвлөлийн гишүүн энэ журмын 3.3-т заасан хугацаанаас өмнө
чөлөөлөгдөх нөхцөл байдал үүссэн бол хүсэлтээ Зөвлөлийн даргад гаргана.
5.5.Зөвлөлийн гишүүний орон гарсан тохиолдолд түүнийг энэ журмын
3.3-т заасан журмын дагуу дахин томилно.
5.6.Зөвлөлийн гишүүн зөвлөлийн чиг үүрэг, хуралдаанаар хэлэлцэх
асуудалтай холбогдуулан ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн бол энэ талаар бичгээр тайлбар гаргаж, Зөвлөлийн хуралдаан, эсхүл санал хураалтад оролцохгүй.
Зургаа.Зөвлөлийн Ажлын алба, түүний чиг үүрэг
6.1.Зөвлөлийн Ажлын албаны чиг үүргийг Засгийн газрын Хэрэг
эрхлэх газрын салбарын удирдлага, зохицуулалтын асуудал хариуцсан нэгж хэрэгжүүлнэ.
6.2.Ажлын алба дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
6.2.1.Зөвлөлийн үйл ажиллагаанд шаардлагатай мэдээ,
мэдээлэл, баримт, лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулах;
6.2.2.зөвшөөрлийн үйл ажиллагаатай холбогдох захиргааны
хэм хэмжээний актын талаар судалгаа хийж, санал, дүгнэлт боловсруулж, Зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэх;
6.2.3.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг
хангах, хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргаж Зөвлөлийн даргаар батлуулах, хэлэлцэх асуудлын материалыг Зөвлөлийн гишүүдэд хуралдаан эхлэхээс 3 хоногийн өмнө цахимаар хүргүүлэх;
6.2.4.Зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу
Зөвшөөрлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5.2, 5.3-т заасны дагуу гарсан дүгнэлтийг Засгийн газарт танилцуулах, хэлэлцүүлэх асуудлын материалыг холбогдох журмын дагуу бэлтгэх;
6.2.5.Зөвлөлийн хуралдааны шийдвэрийг холбогдох
байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах;
6.2.6.зөвшөөрлийн үйл ажиллагаатай холбогдох иргэд,
байгууллагаас ирүүлсэн хүсэлт, өргөдөл, гомдлыг нэгтгэн судалж шийдвэрлэх талаар шаардлагатай арга хэмжээ авах, энэ тухай тайлан, холбогдох танилцуулгыг боловсруулж Зөвлөлийн хуралдаанд танилцуулах;
6.2.7.Зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийн тайланг нэгтгэн
Зөвлөлийн хуралдаанд танилцуулах;
6.2.8.Зөвлөлийн үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх,
сурталчлах арга хэмжээг зохион байгуулах, цахим мэдээллийн санг ажиллуулах.
6.3.Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг жил бүрийн I улиралд
багтаан Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Засгийн газарт танилцуулж байна.
Долоо.Бусад зүйл
7.1.Энэ журмыг зөрчсөн буруутай төрийн албан хаагчид хууль
тогтоомжид өөрөөр заагаагүй бол Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах бөгөөд бусад этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---о0о---