Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол
Монреаль хотноо 2016 оны 10 дугаар сарын 06-нд гарын үсэг зурав.
Монреаль хотноо 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийн
гучин есдүгээр чуулганд ЦУГЛАРЧ,
Хэлэлцэн тохиролцогч улсуудын Агаарын навигацийн комиссын
гишүүнчлэлийг өргөжүүлэх ерөнхий хүсэлтийг ТЭМДЭГЛЭЖ,
Энэ байгууллагын арван есөн гишүүдийн тоог хорин нэгэн гишүүн
болгон нэмэгдүүлэхийг зохих ёсоор ХАРГАЛЗАН ҮЗЭЖ;
Дээр дурдсан зорилгоор Чикаго хотноо 1944 оны 12 дугаар сарын
07-ны өдөр байгуулсан Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагыг ХАРГАЛЗАН ҮЗЭЖ;
1. Энэхүү Конвенцын 94 дүгээр зүйлийн а) хэсэгт заасны дагуу
Конвенцод дараах санал болгосон өөрчлөлтийг оруулахаар БАТЛАВ:
“Конвенцын 56 дугаар зүйлд заасан "арван есөн гишүүн" гэснийг "хорин нэгэн гишүүн" гэж;
2. Энэхүү Конвенцын 94 дүгээр зүйлийн а) хэсэгт заасны дагуу дээр
дурдсан өөрчлөлт Хэлэлцэн тохиролцогч нэг зуун хорин найман улс соёрхон баталснаар хүчин төгөлдөр болохыг ТОГТООВ;
3. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ерөнхий нарийн
бичгийн дарга дээрх нэмэлт, өөрчлөлт болон доор дурдсан нөхцөлийг тусгасан протоколын эх бичвэрийг англи, араб, хятад, франц, орос, испани хэлээр үйлдэх бөгөөд эх бичвэр бүр адил хүчинтэй байхаар ШИЙДВЭРЛЭВ:
a) Протоколд Ассамблейн Дарга болон Ерөнхий нарийн бичгийн
дарга гарын үсэг зурна.
b) Протокол нь дээр дурдсан Олон улсын иргэний нисэхийн тухай
Конвенцыг соёрхон баталсан эсхүл, нэгдэн орсон аливаа улс соёрхон батлахад нээлттэй байна.