Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол
Монреаль хотноо 2016 оны 10 дугаар сарын 06-нд гарын үсэг зурав.
Монреаль хотноо 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийн
гучин есдүгээр чуулганд ЦУГЛАРЧ,
Хэлэлцэн тохиролцогч улсуудын төлөөллийг өргөтгөх замаар
тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор Зөвлөлийн гишүүдийн тоог нэмэх талаар Хэлэлцэн тохиролцогч олон улсуудын илэрхийлсэн хүсэлтийг ТЭМДЭГЛЭЖ,
Энэ байгууллагын гишүүдийн тоог гучин зургаагаас дөч болгон
нэмэгдүүлэхийг зохих ёсоор ХАРГАЛЗАН ҮЗЭЖ;
Дээр дурдсан зорилгоор Чикаго хотноо 1944 оны 12 дугаар сарын
07-ны өдөр байгуулсан Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагыг ХАРГАЛЗАН ҮЗЭЖ;
1. Энэхүү Конвенцын 94 дүгээр зүйлийн а) хэсэгт заасны дагуу
Конвенцод дараах санал болгосон өөрчлөлтийг оруулахаар БАТЛАВ:
Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсгийн хоёрдугаар өгүүлбэрт заасан "гучин зургаа" гэснийг "дөч" гэж;
2. Энэхүү Конвенцын 94 дүгээр зүйлийн а) хэсэгт заасны дагуу дээр
дурдсан өөрчлөлт Хэлэлцэн тохиролцогч нэг зуун хорин найман улс соёрхон баталснаар хүчин төгөлдөр болохыг ТОГТООВ;
3. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ерөнхий нарийн
бичгийн дарга дээрх нэмэлт, өөрчлөлт болон доор дурдсан нөхцөлийг тусгасан протоколын эх бичвэрийг англи, араб, хятад, франц, орос, испани хэлээр үйлдэх бөгөөд эх бичвэр бүр адил хүчинтэй байхаар ШИЙДВЭРЛЭВ:
a) Протоколд Ассамблейн Дарга болон Ерөнхий нарийн бичгийн
дарга гарын үсэг зурна.
b) Протокол нь дээр дурдсан Олон улсын иргэний нисэхийн тухай
конвенцыг соёрхон баталсан эсхүл, нэгдэн орсон аливаа улс соёрхон батлахад нээлттэй байна.
c) Батламж жуух бичгийг Олон улсын иргэний нисэхийн
байгууллагад хадгалуулна.
d) Протокол нь соёрхон баталсан тухай нэг зуун хорин найм дахь
Батламж жуух бичгийг хадгалуулсан өдрөөс эхлэн түүнийг соёрхон баталсан улсуудын хувьд хүчин төгөлдөр болно.
e) Ерөнхий нарийн бичгийн дарга протоколыг соёрхон баталсан
тухай Батламж жуух бичиг бүрийн хадгалуулсан огноог Хэлэлцэн тохиролцогч улс бүрд нэн даруй мэдэгдэнэ.
f) Ерөнхий нарийн бичгийн дарга протоколын хүчин төгөлдөр
болсон огноог дурдсан Конвенцын Хэлэлцэн тохиролцогч улсуудад нэн даруй мэдэгдэнэ.
g) Дээр дурдсан огнооноос хойш уг протоколыг соёрхон баталсан
Хэлэлцэн тохиролцогч аль ч улсын хувьд Олон улсын иргэний нисэхийн байгууллагад соёрхон баталсан өөрийн Батламж жуух бичгээ хадгалуулснаар хүчин төгөлдөр болно.
YҮНИЙ ҮР ДҮНД, Ассамблейн дээр дурдсан үйл ажиллагааны
дагуу,
Энэхүү протоколыг тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн
дарга үйлдэв.
YYНИЙГ НОТОЛЖ, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын
Ассамблейн гучин есдүгээр чуулганаас олгосон эрхийн дагуу уг Ассамблейн Дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга нар энэхүү протоколд гарын үсэг зурав.
Монреаль хотноо хоёр мянга арван зургаан оны аравдугаар
сарын зургааны өдөр англи, араб, хятад, франц, орос, испани хэлээр нэгэн баримт бичиг болгон үйлдсэн бөгөөд эх бичвэр бүр нь нэгэн адил хүчинтэй байна. Энэхүү протокол нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын архивт хадгалагдах бөгөөд тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга түүнийг баталсан хувийг Чикаго хотноо 1944 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын Хэлэлцэн тохиролцогч бүх улсуудад илгээнэ.