Журам батлах тухай № 406
2022 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 16-ны өдөр Дугаар 406 хот
Журам батлах тухай
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт
тавих тухай хуулийн 5.1.6, 22.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдээллийн
нэгдсэн сан хөтлөх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан тэсэрч дэлбэрэх
бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд оролцогч хуулийн этгээдийн тэсрэх материалын үйлдвэр, агуулахад хадгалагдаж байгаа тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, зориулалтын тоног төхөөрөмж, мэргэжлийн ажиллах хүчинд тооллого явуулж, шинэчилсэн бүртгэл хийхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай,
хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт үүрэг болгосугай.
Засгийн газрын 2022 оны 406 дугаар
тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмын зорилго нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний
хэрэгслийн эргэлтэд оролцогч хуулийн этгээд болон хяналт тавих чиг үүрэг