Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 13
(1261)
— 1090 —

Журам батлах тухай № 405

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 16-ны өдөр Дугаар 405 хот

Журам батлах тухай

Зохиогчийн эрхийн тухай хуулийн 35.4-т заасныг үндэслэн Монгол

Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч нь тодорхойгүй бүтээлийг

ашигласны төлбөрийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчид нөхөн олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй,

дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД
ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР

Засгийн газрын 2022 оны 405 дугаар

тогтоолын хавсралт

ЗОХИОГЧ, ЗОХИОГЧИЙН ЭРХ ЭЗЭМШИГЧ НЬ ТОДОРХОЙГҮЙ
БҮТЭЭЛИЙГ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ЗОХИОГЧ, ЗОХИОГЧИЙН
ЭРХ ЭЗЭМШИГЧИД НӨХӨН ОЛГОХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Зохиогчийн эрхийн тухай хуулийн 35.3 дахь хэсэгт заасан

зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч нь тодорхойгүй бүтээл (цаашид “бүтээл” гэх)-ийг оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (цаашид “оюуны өмчийн байгууллага” гэх) бүртгэж, мэдээллийн сан бүрдүүлж, түүнийг ашиглах зөвшөөрөл олгох, зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч тодорхой болсны дараа бүтээлийг төлбөртэй ашиглуулсны

төлбөрийн зохих хувийг нөхөж олгохтой холбогдох харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Холбогдох хуулиар тусгайлан зохицуулсан бол зохиогчийн

эрхийн бүтээл ашиглах онцгой эрхтэй холбоотой харилцааг энэ журмаар зохицуулахгүй.

1.3.Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын төсвийн

хөрөнгөөр худалдан авсан болон хандив, дэмжлэг, тусламжаар бэлэглэсэн шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчид энэ журам хамаарахгүй.

Хоёр.Зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч нь тодорхойгүй

бүтээлийг бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэх

2.1.Бүтээлийг оюуны өмчийн байгууллага нь хүсэлт гаргагч иргэн,

хуулийн этгээдийн санаачилгаар Оюуны өмчийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасан мэдээллийн санд бүртгэнэ.

2.2.Бүтээлийг мэдээллийн санд бүртгэх, сан бүрдүүлэх үйл

ажиллагааг оюуны өмчийн байгууллагын зохиогчийн эрхийн асуудал хариуцсан нэгж гүйцэтгэнэ.

2.3.Бүтээлийн бүртгэл, мэдээллийн сан нь эвдэрч гэмтсэн,

устсан тохиолдолд тэдгээрийг сэргээхэд шаардагдах эх баримт, цаасан мэдээллийг давхар бүрдүүлнэ.

2.4.Бүтээлийг бүртгүүлэхэд дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

2.4.1.Зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч нь тодорхойгүй талаар

нотлох үндэслэл бүхий хүсэлт;

2.4.2.судалгаа, шинжилгээний ажлын тайлан;

2.4.3.дотоод, гадаадад гаргасан үзэсгэлэнтэй холбоотой баримт;

2.4.4.гэрэл зураг, түүнийг агуулсан хальс;

2.4.5.дуу, дүрс агуулсан бүх төрлийн бичлэг;

2.4.6.өв залгамжлагчийн талаарх мэдээлэл;

2.4.7.зураг төсөл;

2.4.8.бүртгэлд холбогдох бусад лавлагаа.

2.5.Бүтээлийг иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг

үндэслэн мэдээллийн санд байршуулан нийтэд мэдээлнэ.

2.6.Бүтээлийн мэдээллийн сангийн бүртгэлийг хуульд зааснаас

бусад үндэслэлээр бусдад дамжуулах, ашиглуулах, хувилахыг хориглоно.

Гурав.Зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч нь

тодорхойгүй бүтээлийг ашиглах

зөвшөөрөл олгох

3.1.Иргэн, хуулийн этгээд энэ журмын 2.1-д заасан мэдээллийн сан

дахь бүтээлийг ашиглах зориулалт, зорилго, хамрах хүрээг тодорхойлсон хүсэлтийг цаасаар, эсхүл цахим хэлбэрээр оюуны өмчийн байгууллагад гаргана.

3.2.Оюуны өмчийн байгууллага нь энэ журмын 2.1-д заасан

мэдээллийн санд байршуулснаас хойш хуанлийн 90 хүртэлх хоногийн хугацаанд зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч нь тогтоогдоогүй бол энэ журмын 3.1-д заасан хүсэлт гаргагчид ажлын 10 хоногт багтаан Зохиогчийн эрхийн тухай хуулийн 35.2-т зааснаар тухайн бүтээлийг ашиглах зөвшөөрөл олгоно.

3.3.Энэ журмын 3.2-т заасан зөвшөөрлийг үндэслэн зохиогчийн

эрхийн асуудал хариуцсан нэгжийн дарга оюуны өмчийн байгууллагыг төлөөлөн Зохиогчийн эрхийн тухай хуулийн 35.1.2-т заасан бүтээл ашиглах лицензийн гэрээг байгуулна.

3.4.Энэ журмын 3.3-т заасан гэрээний хугацаа 2 жил хүртэл байх

бөгөөд гэрээний хугацааг энэ журмын 3.1-д заасан хүсэлт гаргагчийн хүсэлтэд заасан хугацааг харгалзан сунгаж болно.

3.5.Энэ журмын 3.4-т заасан хугацаанд зохиогч, зохиогчийн

эрх эзэмшигч тодорхой болсон тохиолдолд зөвшөөрлийг цуцалж, гэрээг дуусгавар болгоно.

3.6.Энэ зүйлийн 3.5-д заасан гэрээг дуусгавар болгох тохиолдолд

иргэн, хуулийн этгээд тухайн бүтээлийн зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч болохыг нотлохдоо эх бүтээл, гар бичмэл, нийтэлсэн хэвлэл, төрөл садангийн лавлагаа, өвлөх эрхийн гэрчилгээ, гэрээслэл, гэрэл зураг, дуу авиа бүхий дүрст бичлэг бусад холбогдох нотлох баримт бичгийг оюуны өмчийн байгууллагад ирүүлнэ.

3.7.Энэ журмын 3.3-т заасан гэрээ байгуулсан бүтээлийг

ашигласнаас хойш 10 жилийн хугацаанд зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч нь тодорхойгүй, мөн Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15.6-д заасан тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрхийг оюуны өмчийн байгууллага эдэлнэ.

3.8.Энэ журмын 3.2-т заасан хугацаанд зохиогч, зохиогчийн эрх

эзэмшигч нь тогтоогдвол Зохиогчийн эрхийн тухай хуулийг дагаж мөрдөнө.

Дөрөв.Зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч нь тодорхой

болсны дараа бүтээлийг төлбөртэй ашиглуулсны

төлбөрийн зохих хувийг нөхөж олгох

4.1.Бүтээл ашиглуулсны төлбөрийг бүтээлийн төрөл, шинж

байдал, чанар, үнэ цэн, зах зээлийн эрэлт хэрэгцээг үндэслэн Оюуны өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан үнэлгээчин тогтоох бөгөөд үнэлгээ хийхтэй холбогдох зардлыг хүсэлт гаргагч талууд хариуцна.

4.2.Төлбөртэйгээр ашиглуулсан бүтээлийн төлбөрөөс нөхөн

төлбөр авах зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч нь дор дурдсан баримт бичгийг цаасаар, эсхүл цахим хэлбэрээр оюуны өмчийн байгууллагад хүргүүлнэ:

4.2.1.хүсэлт;

4.2.2.хүсэлт гаргагч иргэн бол иргэний холбогдох баримт

бичгийн хуулбар, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

4.2.3.энэ журмын 3.6-д заасан холбогдох баримт бичиг.

4.3.Оюуны өмчийн байгууллага нөхөн төлбөр авахаар ирүүлсэн

энэ журмын 4.2-т заасан баримт бичгийн бүрдэл хангагдсан эсэхийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 30 хүртэлх хоногийн хугацаанд хянан шалгаж, зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч болохыг тодорхойлно. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно.

4.4.Энэ журмын 4.2-т заасан зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчээс

нөхөн төлбөр авахаар ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Зохиогчийн эрхийн тухай хуулийн 51.1-д заасан Зөвлөл хэлэлцэн, төлбөр буцаан олгох хэмжээг тогтооно.

4.5.Энэ журмын 4.4-т заасан Зөвлөл нь нөхөн төлбөрийн хувь

хэмжээг тогтоохдоо энэ журмын 3.3-т заасан гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийн гэрээнд заасан төлбөрийн хэмжээнээс холбогдон гарсан зардлыг хасаж тооцох ба Зохиогчийн эрхийн тухай хуулийн 37.5, 37.6-д заасныг баримтална.

4.6.Оюуны өмчийн байгууллага нь энэ журмын 4.2.2, 4.2.3-т

заасан баримт бичгийг хянан шалгахдаа холбогдох төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдээс лавлагаа, тодорхойлолт, шийдвэрийг гаргуулан авах, ярилцлага хийх болон хүсэлт гаргагч талуудын нотлох баримт гаргах хүсэлтэд заасан холбогдох бусад ажиллагааг хийнэ.

4.7.Оюуны өмчийн байгууллага энэ журмын 4.4-т заасан

Зөвлөлөөс тогтоосон хэмжээг үндэслэн төлбөр нөхөн олгох шийдвэрийг гаргана.

4.8.Оюуны өмчийн байгууллага энэ журмын 4.3-т заасан

хугацаанд зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч болох нь нотлогдоогүй бол нөхөн төлбөр олгохоос татгалзан, энэ журмын 4.2-т заасан баримт бичгийг хүсэлт гаргагчид 7 хоногт буцаан хүргүүлнэ.

4.9.Нөхөн төлбөрийг энэ журмын 5.3-т заасан данснаас зохиогч,

зохиогчийн эрх эзэмшигчийн арилжааны банкан дахь харилцах дансанд, оюуны өмчийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг оюуны өмчийн байгууллагын зохих дансанд тус тус шилжүүлнэ.

Тав.Бусад

5.1.Иргэн, хуулийн этгээд энэ журмын 4.4-т заасан Зөвлөлийн

төлбөр буцаан олгох хэмжээг эс зөвшөөрвөл гомдлоо оюуны өмчийн байгууллагад гаргана.

5.2.Нөхөн төлбөр олгох үйл ажиллагаатай холбоотой маргаан

үүссэн тохиолдолд маргааныг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд тухайн хүсэлт гаргагчтай холбоотой нөхөн төлбөр олгох ажлыг түдгэлзүүлнэ.

5.3.Зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч тодорхойгүй бүтээлийг

төлбөртэйгээр ашиглуулснаас олох орлогыг оюуны өмчийн байгууллагын дансанд байршуулна.

5.4.Бүтээлийг ашиглах зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээд

төлбөрийг энэ журмын 5.3-т заасан дансанд байршуулна.

5.5.Оюуны өмчийн байгууллага энэ журмын 3.7-д заасан хугацаа

дууссаны дараа мөн журмын 5.3-т заасан дансанд байршуулсан төлбөрийг улсын орлого болгоно.

5.6.Энэ журмын 5.5-д заасан тохиолдолд зохиогч, зохиогчийн

эрх эзэмшигч нь төлбөртэйгээр ашиглуулсан бүтээлийн төлбөрөөс нөхөн олгохгүй.

5.7.Улсын захиалгаар, төсвийн хөрөнгөөр бий болсон

бүтээл ашиглах онцгой эрхийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд хэрэгжүүлэхийг хориглоно.

5.8.Иргэн, хуулийн этгээд энэ журмын 5.1-д заасан оюуны өмчийн

байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.

---о0о---

Төрийн мэдээлэл · 2023 · № 13 (1261)1090–1095-р хуудас