Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 45
(762)
— 2462 —

Бүгд Найрамдах Кени Улстай дипломат харилцаа тогтоох тухай № 58

онцлогтой уялдуулан эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг боловсронгуй болгоно.

2.3.Зээлийн үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах, улмаар зээлийн хүү буурах нөхцөл бүрдүүлэх зорилгоор барьцаа хөрөнгийн эрх зүйн орчныг шинэчилнэ.

3.Санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд:

3.1.Төрөөс мөнгөн хадгаламжид гаргах баталгааг хязгаарлагдмал хадгаламжийн даатгалын тогтолцоонд шилжүүлснээр төрд учрах эрсдэлийг бууруулж, банкны салбарын санхүүгийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлнэ.

3.2.Монгол Улсын төлбөр тооцооны системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг ханган, төлбөр тооцооны системийн шинэчлэлийг 2013-2015 онд эрчимжүүлэх ажлын хүрээнд бэлэн бус төлбөрийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлж, боловсронгуй болгоно. 3.3.Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг үнэлэх олон улсын жишигт суурилсан аргачлалыг нэвтрүүлж эхэлнэ. Банк, санхүүгийн үйлчилгээг иргэдэд жигд хүртээмжтэй болгох, иргэдийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх арга хэмжээ авч ажиллана.

3.4.Үнэт цаасны зах зээл дэх мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бий болгох, тэдгээрийг хөрөнгөөр баталгаажсан, Засгийн газрын болон орон нутгийн үнэт цаасны зах зээлд оруулах нөхцөлийг бүрдүүлнэ.

3.5.Алт цэвэршүүлэлтэд олон улсын стандартыг нэвтрүүлэх чиглэлээр Засгийн газартай хамтран ажиллана.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 09-ний өдөр Дугаар 58 хот

Бүгд Найрамдах Кени Улстай дипломат харилцаа тогтоох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Бүгд Найрамдах Кени Улстай дипломат харилцаа тогтоосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2012 · № 45 (762)2462-р хуудас