Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай № 57
3.Энэ тогтоолыг 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2012 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 08-ны өдөр Дугаар 57 хот
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Төв банк /Монголбанкны/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийг хавсралтаар баталсугай.
2.Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааг төлөвшүүлэх, эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор макро зохистой бодлогыг харилцан уялдаатай хэрэгжүүлэн санхүүгийн салбарын байдлыг улирал бүр олон нийтэд мэдээлэх арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/, Монголбанк /Н.Золжаргал/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд тус тус даалгасугай. 3.Иргэдийн өргөн хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах үр дүнтэй арга хэмжээ авч, үнийг тогтворжуулах цогц механизм боловсруулж хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/, Монголбанк /Н.Золжаргал/-нд даалгасугай.
4.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай болон бусад шаардлагатай хууль тогтоомжийг олон улсын холбогдох стандартад нийцүүлж, Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /ФАТФ/-аас тогтоосон Монгол Улсын үнэлгээг дээшлүүлэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/, Монголбанк /Н.Золжаргал/-нд даалгасугай.
5.Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны дэлгэрэнгүй төлөвлөгөөг баталж, тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явц байдлын талаар улирал бүр Эдийн засгийн байнгын хороонд танилцуулж ажиллахыг Монголбанк /Н.Золжаргал/-нд даалгасугай.
6.Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/, Монголбанк /Н.Золжаргал/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд тус тус даалгасугай.
7.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо /Б.Гарамгайбаатар/-нд үүрэг болгосугай.
Монгол Улсын Их Хурлын 2012 оны 57 дугаар тогтоолын хавсралт
Эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь нөхцөл болсон макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэхэд мөнгөний бодлогыг чиглүүлнэ.
1.Макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд:
1.1.Мөнгөний бодлогын арга хэрэгслээр инфляцийг тогтвортой нам түвшинд байлгаж, Засгийн газартай хамтран нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөллийг хязгаарлах бодлого баримтална. Үүний үр дүнд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2013 оны эцэст 8 хувиас хэтрүүлэхгүй байлгаж, улмаар 2014-2015 онд инфляцийг 5-7 хувийн түвшинд байлгах нөхцөл бүрдүүлнэ.
1.2.Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж, уян хатан тогтох зарчмыг үргэлжлүүлэн баримтална.
1.3.Мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагааны бие даасан, хараат бус байдлыг хангах, нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, мөнгөний бодлогын үндсэн зорилтын хэрэгжилтийг олон нийтэд тогтмол тайлагнах замаар Төв банкны хариуцлагыг сайжруулна.
2.Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд:
2.1.Банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг нэмэгдүүлэн салбарын эрсдэл даах чадварыг дээшлүүлнэ. 2.2.Олон улсад мөрдөгдөж байгаа хяналт шалгалтын зарчим, зохицуулалтын арга хэрэгслийг банкны салбарын үйл ажиллагааны