Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 50
(1248)
— 3604 —

Журам батлах тухай № 269

3.6.Музейн үзмэртэй шууд харьцах албан тушаалтны тасралтгүй

ажилласан хугацааг тооцохдоо тухайн ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа, ажилд томилсон тушаал болон холбогдох бусад баримт бичгийг үндэслэнэ.

3.7.2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө найм ба түүнээс

дээш жил музейн үзмэртэй шууд харьцах албан тушаалд ажилласан ажилтанд энэ журмын 1.2-т заасны дагуу мөнгөн урамшуулал олгоно.

Дөрөв. Бусад

4.1.Музейн үзмэртэй шууд харьцах албан тушаалтанд мөнгөн

урамшуулал давтан олгох хугацааг энэ журмын 2.1-д заасан эрх үүссэн өдрөөс эхлэн тооцно.

4.2.Энэ журмын 3.7-д заасан албан тушаалтанд мөнгөн урамшуулал

давтан олгох хугацааг мөнгөн урамшуулал олгосон өдрөөс эхлэн тооцно.

4.3.Энэ журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хуульд

заасны дагуу хариуцлага тооцно.

---o0o---

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 7 дугаар Улаанбаатар сарын 5-ны өдөр Дугаар 269 хот

Журам батлах тухай

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 8.6-д заасныг үндэслэн

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хосгүй үнэт дурсгалт

зүйлийн зэрэглэлд нэр дэвшүүлэх, хянан шийдвэрлэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Соёлын сайд

Ч.Номинд даалгасугай. МОНГОЛ УЛСЫН

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
СОЁЛЫН САЙД Ч.НОМИН

Засгийн газрын 2022 оны 269 дүгээр

тогтоолын хавсралт

ТҮҮХ, СОЁЛЫН ХӨДЛӨХ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ ХОСГҮЙ ҮНЭТ
ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙН ЗЭРЭГЛЭЛД НЭР ДЭВШҮҮЛЭХ,
ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл (цаашид “Дурсгалт зүйл”

гэх)-ийг хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд нэр дэвшүүлэх, хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Зөвхөн Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь дурсгалт зүйлийг

хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд нэр дэвшүүлнэ.

1.3.Эх төрх, бүрэн бүтэн байдал, түүх, соёл, шинжлэх ухааны хувьд

хосгүй гайхамшигт үнэ цэнэ, ач холбогдолтой, ур хийцийн хувьд дахин давтагдашгүй байх нөхцөл нь хосгүй үнэт дурсгалт зүйлийн үндсэн шалгуур болно.

Хоёр.Хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд

нэр дэвшүүлэх

2.1.Хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд нэр дэвшүүлэх дурсгалт

зүйл нь дараах шаардлагад нийцсэн байна:

2.1.1.эх хувь байх;

2.1.2.тухайн төрлийн дурсгалт зүйлийн сонгодог төлөөлөл

байх; 2.1.3.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал,

үндэсний язгуур эрх ашигт харшлахгүй байх;

2.1.4.өмчлөлийн маргаангүй байх;

2.1.5.судалгаа шинжилгээний эргэлтэд орсон, олон нийтэд

танигдсан байх;

2.1.6.түүх, соёлын үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлтэй байх.

2.2.Монгол Улсын түүхэнд гарамгай гавьяа байгуулсан төр, нийгмийн

нэрт зүтгэлтэн, урлаг, соёлын алдартан зэрэг гавьяат үйлстэнд зориулан төрөөс тусгайлан захиалж, үйлдвэрийн аргаар бүтээлгэсэн дурсгалт зүйлийг хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд нэр дэвшүүлж болно.

2.3.Энэ журмын 2.1, 2.2-т зааснаас бусад үйлдвэрийн аргаар ижил

хэлбэр, хэмжээтэй бүтээсэн дурсгалт зүйлийг хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд нэр дэвшүүлэхгүй.

2.4.Энэ журмын 2.1, 2.2-т заасан шаардлага хангасан эсэхийг

Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд байгаа мэдээлэлд үндэслэн тодорхойлно.

2.5.Энэ журмын 2.1, 2.2-т заасан шаардлагыг хангасан дурсгалт

зүйлийн өмчлөгч, эзэмшигч нь хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд нэр дэвшүүлэх саналаа дор дурдсан баримт бичгийн хамт Соёлын өвийн үндэсний төвд хүргүүлнэ:

2.5.1.дурсгалт зүйлийг хосгүй үнэт дурсгалт зүйлийн

зэрэглэлд нэр дэвшүүлэх саналаа илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, эсхүл албан бичиг;

2.5.2.энэ журмын 2.1, 2.2-т заасан шаардлагыг хангасан

болохыг нотлох баримт бичиг;

2.5.3.түүх, соёл, урлаг судлалын чиглэлээр үйл ажиллагаа

явуулдаг эрдэм шинжилгээний байгууллагын тодорхойлолт; 2.5.4.дурсгалт зүйлийн гэрэл зураг, дүрс бичлэг, холбогдох

бусад зүйл.

2.6.Соёлын өвийн үндэсний төв энэ журмын 2.5-д заасан баримт

бичгийн бүрдлийг хянаж, хүлээн авна. Баримт бичгийн бүрдэл дутуу бол дурсгалт зүйлийн өмчлөгч, эзэмшигчид буцаана.

2.7.Соёлын өвийн үндэсний төв шаардлагатай бол холбогдох

байгууллагаас нэмэлт мэдээлэл, тодруулга, лавлагаа авч болно.

Гурав.Саналыг хянах

3.1.Соёлын өвийн үндэсний төвийн захирлын шийдвэрээр

томилогдсон шинжээчийн комисс хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд нэр дэвшүүлсэн дурсгалт зүйлийг энэ журмын холбогдох шаардлагыг хангасан эсэх талаар дүгнэлт гаргана. Шинжээчийн комиссын бүрэлдэхүүнд нэр дэвшүүлсэн дурсгалт зүйлийн өмчлөгч, эзэмшигчтэй хамаарал бүхий этгээдийг оруулахыг хориглоно.

3.2.Шинжээчийн комиссын үйл ажиллагаанд баримтлах

удирдамжийг Соёлын өвийн үндэсний төвийн захирал батална.

3.3.Соёлын өвийн үндэсний төв хосгүй үнэт дурсгалт зүйлийн

зэрэглэлд нэр дэвшүүлсэн дурсгалт зүйлийн бүрэн бүрдэл бүхий баримт бичгийг байгууллагын цахим хуудаст ажлын 10-аас доошгүй өдөр байршуулж, олон нийтээс санал авах ажлыг зохион байгуулна.

3.4.Соёлын өвийн үндэсний төв нэр дэвшүүлсэн дурсгалт зүйлийн

талаар дор дурдсан байгууллагаас санал авах ажлыг зохион байгуулна:

3.4.1.соёл, урлагийн асуудал хариуцсан төрийн захиргааны

байгууллага; 3.4.2.Шинжлэх ухааны академи;

3.4.3.түүх, соёл, урлагийн судалгааны чиглэлээр үйл

ажиллагаа явуулдаг 3-аас доошгүй эрдэм шинжилгээний байгууллага.

3.5.Соёлын өвийн үндэсний төв энэ журмын 3.3, 3.4-т заасан санал

авах ажлыг зэрэг зохион байгуулж болно.

3.6.Соёлын өвийн үндэсний төв энэ журмын 2.5, 3.1, 3.3, 3.4-т

заасны дагуу бүрдүүлсэн холбогдох баримт бичиг, санал, дүгнэлтийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.7.Соёлын өвийн үндэсний төвөөс ирүүлсэн хосгүй үнэт дурсгалт

зүйлийн зэрэглэлд нэр дэвшүүлсэн дурсгалт зүйлийн талаарх асуудлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн мэргэжлийн зөвлөл” (цаашид “Мэргэжлийн зөвлөл” гэх)-өөр хэлэлцүүлж, санал, дүгнэлт гаргуулна. 3.8.Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Мэргэжлийн

зөвлөлийн санал, дүгнэлтэд үндэслэн, холбогдох шаардлагыг хангасан дурсгалт зүйлд хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.

3.9.Энэ журамд заасан шаардлагыг хангаагүй тухай Мэргэжлийн

зөвлөлийн санал, дүгнэлт гарсан бол дурсгалт зүйлийн баримт бичгийг Соёлын өвийн үндэсний төвд буцаан хүргүүлнэ.

3.10.Соёлын өвийн үндэсний төв буцаагдсан баримт бичгийг

дурсгалт зүйлийн өмчлөгч, эзэмшигчид холбогдох тайлбарын хамт буцаан хүргүүлнэ.

Төрийн мэдээлэл · 2022 · № 50 (1248)3604–3607-р хуудас