Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 50
(1248)
— 3601 —

Журам батлах тухай № 268

6.4.Төв болон салбар зөвлөлийн гишүүн хуралдаанд хүндэтгэн

үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш удаа оролцоогүй бол энэ дүрмийн 2.6-д заасны дагуу чөлөөлнө.

6.5.Төв болон салбар зөвлөлийн дарга, гишүүн, нарийн бичгийн

дарга хууль тогтоомж зөрчсөн бол холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

---o0o---

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 7 дугаар Улаанбаатар сарын 5-ны өдөр Дугаар 268 хот

Журам батлах тухай

Музейн тухай хуулийн 15.3-т заасныг үндэслэн Монгол Улсын

Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Музейн үзмэртэй шууд харьцах албан тушаалтанд мөнгөн

урамшуулал олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Мөнгөн урамшуулалд энэ онд шаардагдах хөрөнгийг 2022 оны

батлагдсан төсөвтөө багтааж, цаашид жил бүрийн төсвийн төсөлдөө тусган санхүүжүүлж байхыг Соёлын сайд Ч.Номин, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
СОЁЛЫН САЙД Ч.НОМИН

Засгийн газрын 2022 оны 268 дугаар

тогтоолын хавсралт

МУЗЕЙН ҮЗМЭРТЭЙ ШУУД ХАРЬЦАХ АЛБАН ТУШААЛТАНД
МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Музейн тухай хуулийн 15.3-т заасны дагуу төрийн болон орон

нутгийн өмчийн музей (цаашид “Музей” гэх)-н үзмэртэй шууд харьцах албан тушаалтанд найман жил тутам нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоход энэ журмыг мөрдөнө.

1.2.Мөнгөн урамшууллын хэмжээ музейн үзмэртэй шууд харьцах

албан тушаалтны сүүлийн нэг жилийн үндсэн цалинтай тэнцүү байна.

Хоёр.Мөнгөн урамшуулал олгоход тавигдах шаардлага

2.1.Музейн үзмэртэй шууд харьцах албан тушаалтан музейд орон

тооны үндсэн ажилтнаар томилогдсоноос хойш тасралтгүй найман жил (96 сар) ажилласан нөхцөлд мөнгөн урамшуулал авах эрх үүснэ.

2.2.Энэ журмын 2.1-д заасан хугацаанд дараах нөхцөлийг

хамааруулж тооцно:

2.2.1.жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхдээ

асрах чөлөөтэй байсан хугацаа;

2.2.2.хугацаат цэргийн алба хаасан хугацаа;

2.2.3.ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг шүүхээс

эгүүлэн тогтоосон бол уг шалтгаанаар ажилгүй байсан хугацаа;

2.2.4.баривчлагдсан буюу цагдан хоригдсон ажилтан гэмт

хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс суллагдсан, шүүхээс цагаатгах тогтоол гаргасан, гэмт хэргийн шинжгүйн улмаас эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон хугацаа;

2.2.5.музейн захиалгаар дотоод, гадаадад зургаан сар

хүртэл хугацаагаар давтан болон мэргэжил, мэргэшлээ дээшлүүлэхээр суралцсан хугацаа;

2.2.6.эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ

хэрэглэх тухай шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон бол албан тушаалтныг ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан хугацаа;

2.2.7.зайлшгүй дэргэд нь байж асрах шаардлагатай гэр

бүлийн гишүүнийг гурав хүртэл сараар сахиж, асарсан хугацаа;

2.2.8.эрүүл мэндийн шалтгааны улмаас гурав хүртэл

сараар эмчлүүлсэн хугацаа;

2.2.9.гамшиг, аюулт үзэгдэл, ослын голомтын бүсэд

дайчлагдан ажилласан хугацаа;

2.2.10.музейн үзмэртэй шууд харьцах албан тушаалд

дагалданаар болон туршилтаар ажилласан хугацаа.

2.3.Энэ журмын 2.2-т заасан нөхцөлд хамааруулж тооцох нийт

хугацаа 36 сараас хэтрэхгүй байна.

2.4.Музейн үзмэртэй шууд харьцах албан тушаалтнаар ажиллах

хугацаандаа музей дотроо, эсхүл музей хооронд уг албан тушаалд шилжин болон сэлгэн ажилласныг тасралтгүй ажилласанд тооцно.

2.5.Дараах нөхцөлд мөнгөн урамшуулал олгохгүй:

2.5.1.энэ журмын 2.1-д заасны дагуу музейн үзмэртэй

шууд харьцах албан тушаалд ажилласан хугацаа хүрээгүй;

2.5.2.2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө ажлаас

чөлөөлөгдсөн, халагдсан;

2.5.3.албан тушаалтны ажлын гүйцэтгэл 3, түүнээс дээш

жил хангалтгүй үнэлэгдсэн.

Гурав.Мөнгөн урамшуулал олгох

3.1.Музейн хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж, эсхүл албан

тушаалтан жил бүрийн 6 дугаар сард багтаан үзмэртэй шууд харьцах албан тушаалтны тасралтгүй ажилласан жилийг тооцож, музейн захиралд танилцуулна.

3.2.Музейн захирал дараа онд мөнгөн урамшуулал авах эрх үүсэх

албан тушаалтанд мөнгөн урамшуулал олгоход шаардагдах зардлыг байгууллагын төсвийн төсөлд тусган батлуулах арга хэмжээ авна.

3.3.Музейн үзмэртэй шууд харьцах албан тушаалтан энэ журмын

2.1-д заасан эрх үүсмэгц мөнгөн урамшуулал авах хүсэлтээ музейн захиралд гаргана.

3.4.Музейн захирал үзмэртэй шууд харьцах албан тушаалтны

хүсэлтийг хүлээн авч, хянан үзээд ажлын 14 өдөрт багтаан мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргана.

3.5.Хуульд зааснаас бусад тохиолдолд мөнгөн урамшууллаас

татвар, шимтгэл, суутгал, хураамж авах, эсхүл аливаа биет (бараа, материал гэх мэт) болон биет бус (аяллын эрх, үзвэрийн билет гэх мэт) хэлбэрээр орлуулж олгохыг хориглоно.

Төрийн мэдээлэл · 2022 · № 50 (1248)3601–3603-р хуудас