Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 50
(1248)
— 3593 —

Албан тушаалд томилох тухай № 227

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2022 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 25-ны өдөр Дугаар 227 хот

Албан тушаалд томилох тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн

1 дэх хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Жаргалсайханы Өсөхбаярыг Зэвсэгт хүчний Жанжин штабын

нэгдүгээр орлогч даргаар томилсугай.

МОНГОЛ УЛСЫН УХНААГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 7 дугаар Улаанбаатар сарын 5-ны өдөр Дугаар 266 хот

Дүрэм шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1,

Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын дэргэд

ажиллах нэг талаас ажил олгогч, даатгуулагч, нөгөө талаас нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөөг хянаж шийдвэрлэх “Гомдлын шаардлагын зөвлөлийн дүрэм”-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Гомдлын шаардлагын зөвлөлийн дүрмийг хэрэгжүүлж ажиллахыг

Нийгмийн даатгалын ерөнхий газар (Д.Зоригт)-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Нийгмийн даатгалын тухай

хуулиудыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 1994 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 171 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН
ХАМГААЛЛЫН САЙД А.АРИУНЗАЯА

Засгийн газрын 2022 оны 266 дугаар

тогтоолын хавсралт

ГОМДЛЫН ШААРДЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэ дүрмийн зорилго нь нэг талаас ажил олгогч, даатгуулагч,

нөгөө талаас нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөөг хянаж шийдвэрлэх Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гомдлын шаардлагын зөвлөл (орон тооны бус)-ийн зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Гомдлын шаардлагын төв зөвлөл (цаашид “Төв зөвлөл” гэх)

нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд, гомдлын шаардлагын салбар зөвлөл (цаашид “Салбар зөвлөл” гэх) аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын дэргэд тус тус ажиллана.

1.3.Төв зөвлөл нь салбар зөвлөлийг мэргэжил, арга зүйн

удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах бөгөөд салбар зөвлөл үйл ажиллагаагаа төв зөвлөлд, төв зөвлөл үйл ажиллагаагаа нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тус тус тайлагнана.

1.4.Төв болон салбар зөвлөл нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх,

бусдын нөлөөнд үл автах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, ажил олгогч, даатгуулагчийн болон нийгмийн даатгалын байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх, ажил олгогч, даатгуулагчийн нууцыг чанд хадгалах зарчмыг баримталж, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ дүрмийг удирдлага болгон ажиллана.

1.5.Энэ дүрмийн 1.1-д заасан саналын зөрөө (цаашид “Гомдол”

гэх)-г шийдвэрлүүлэхээр гомдол гаргах этгээд (цаашид “Гомдол гаргагч” гэх) нь гомдлоо харьяалах нийгмийн даатгалын байгууллагын дэргэдэх салбар зөвлөлд, салбар зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл төв зөвлөлд тус тус гаргана.

1.6.Төв болон салбар зөвлөл нь тогтоосон журмын дагуу үйлдсэн

хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.

Хоёр.Төв болон салбар зөвлөлийн бүрэлдэхүүн

2.1.Төв зөвлөл нь дарга, гишүүдээс бүрдсэн 7 хүний, салбар

зөвлөл нь дарга, гишүүдээс бүрдсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй байна.

2.2.Төв зөвлөлийн дарга нь нийгмийн даатгалын асуудал хариуцсан

төрийн захиргааны байгууллагын нийгмийн даатгалын хууль тогтоомжийн бодлогын хэрэгжилт, эсхүл дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгжийн дарга, гишүүд нь нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөлөл 3, мэргэжлийн хяналтын төв байгууллагын төлөөлөл 2, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн асуудал хариуцсан байгууллагын төлөөлөл 1 байна.

2.3.Салбар зөвлөлийн дарга нь тухайн аймаг, дүүргийн нийгмийн

даатгалын байгууллагын дарга, гишүүд нь тухайн аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын төлөөлөл 2, мэргэжлийн хяналтын газрын төлөөлөл 1, хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагын төлөөлөл 1 байна.

2.4.Төв болон салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг нийгмийн

даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батлах бөгөөд төв зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлахдаа мэргэжлийн хяналтын төв болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн асуудал хариуцсан байгууллагын, салбар зөвлөлийн

бүрэлдэхүүнийг батлахдаа тухайн аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага, мэргэжлийн хяналтын газар болон хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагын саналыг тус тус үндэслэн батална.

2.5.Төв болон салбар зөвлөлийн гишүүнийг 3 жилийн хугацаагаар

томилох бөгөөд ажлын үр дүнг харгалзан үзэж хугацааг 1 жилээр сунгаж болно.

2.6.Төв болон салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд энэ дүрмийн 2.4-т

заасан байгууллагын саналыг үндэслэн өөрчлөлт оруулж болно.

2.7.Төв зөвлөлийн нарийн бичгийн даргын үүргийг нийгмийн

даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хууль, эрх зүйн, эсхүл хяналт, шалгалтын асуудал хариуцсан ажилтан, салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын үүргийг тухайн аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын хууль, эрх зүйн, эсхүл хяналт, шалгалтын асуудал хариуцсан ажилтан тус тус гүйцэтгэнэ.

Гурав.Төв болон салбар зөвлөлийн үйл ажиллагааны

хэлбэр, хэрэгжүүлэх чиг үүрэг

3.1.Төв болон салбар зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр

нь хуралдаан (цаашид “Хуралдаан” гэх) байна.

3.2.Төв болон салбар зөвлөл нь сард нэгээс доошгүй удаа

хуралдах бөгөөд шаардлагатай тохиолдолд тухай бүр хуралдана. Хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж болно.

3.3.Хуралдаанаар энэ дүрмийн 1.5-д заасны дагуу гаргасан

гомдлыг хянаж шийдвэрлэх бөгөөд гомдол гаргагч гомдлоо бичгээр, эсхүл цахимаар гаргана. Гомдол дараах шаардлагыг хангасан байна:

3.3.1.гомдолд гомдол гаргагч өөрийн овог, нэр, оршин

суугаа газрын буюу шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаараа бичсэн байх;

3.3.2.гарын үсгээ зурсан, эсхүл тоон гарын үсгээр

баталгаажуулсан байх.

3.4.Төв болон салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга гомдлыг

хүлээн авч ажлын нэг өдөрт багтаан бүртгэж, тухайн зөвлөлийн даргад тухай бүр хүргүүлэх бөгөөд төв болон салбар зөвлөл нь энэ дүрмийн 3.5-д заасны дагуу буцааснаас бусад тохиолдолд гомдлыг 30 хоногт багтаан хянаж шийдвэрлэнэ.

3.5.Төв болон салбар зөвлөлийн дарга энэ дүрмийн 1.5-д заасны

дагуу гаргаагүй, эсхүл мөн дүрмийн 3.3-т заасан шаардлагыг хангаагүй гомдлыг гомдол гаргагчид 3 хоногийн дотор буцаах буюу мөн хугацаанд багтаан шаардлагыг хангуулах арга хэмжээ авна. Гомдлыг буцаахдаа буцааж байгаа үндэслэл, шалтгааныг тодорхой заасан байна.

3.6.Хуралдаанаар хэлэлцэх гомдлын жагсаалт болон бүрдэл,

хуралдаан болох газар, товыг тухайн зөвлөлийн дарга, түүний эзгүйд тухайн зөвлөлийн даргын сонгосон гишүүн баталгаажуулна.

3.7.Төв болон салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нь энэ

дүрмийн 3.6-д заасан материалыг хуралдаан болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө тухайн зөвлөлийн гишүүдэд хүргүүлж, хуралдаан болох газар, товын талаарх мэдээллийг гомдол гаргагчид мэдэгдэнэ.

3.8.Хуралдаан тухайн зөвлөлийн бүрэлдэхүүний дийлэнх

олонх оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцогдоно. Хуралдаанд тухайн

зөвлөлийн аль нэг гишүүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цахим хэлбэрээр оролцохоор бол ажлын 1-ээс доошгүй өдрийн өмнө нарийн бичгийн даргад энэ талаар мэдэгдэнэ.

3.9.Хуралдаанд гомдол гаргагчийг хүсэлтийнх нь дагуу оролцуулж

болно. Мөн гомдолд холбогдох байгууллагын ажилтныг зөвлөлийн хуралдаанд оролцуулж болно.

3.10.Хуралдааныг тухайн зөвлөлийн дарга, түүний эзгүйд энэ

дүрмийн 3.6-д заасан гишүүн удирдана.

3.11.Төв болон салбар зөвлөлийн хуралдаанаас тогтоол,

тэмдэглэл гаргана. Хуралдааны шийдвэрийг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар гаргана.

3.12.Хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар

тогтоол гаргах бөгөөд тухайн зөвлөлийн нарийн бичгийн дарга ажлын 3 хоногт багтаан эцсийн томьёоллыг хийж, тухайн зөвлөлийн дарга хянасны үндсэн дээр гарын үсгээ зурж, тэмдэг дарж баталгаажуулна.

3.13.Хуралдааны тэмдэглэлийг тухайн зөвлөлийн нарийн

бичгийн дарга хөтөлж, ажлын 3 хоногт багтаан албажуулна. Хуралдааны тэмдэглэлд тухайн зөвлөлийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна. Хуралдааны шийдвэртэй саналын зөрүүтэй байгаа гишүүн өөрийн саналыг хуралдааны тэмдэглэлд бичүүлэх буюу саналаа бичгээр гаргаж хуралдааны баримт бичигт хавсаргаж болно.

3.14.Төв болон салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нь

хуралдааны шийдвэрийг баталгаажуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор гомдол гаргагчид хүргүүлж, танилцуулна.

3.15.Төв болон салбар зөвлөлийн дарга, гишүүн, нарийн бичгийн

дарга нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг сайтар судалж хэрэгжилтийг хангуулах, гарсан шийдвэрийнхээ үндэслэлийг гомдол гаргагчид тайлбарлах, ойлгуулах, асуудлыг бусдын нөлөөнд үл автах зарчим баримтлан шударгаар шийдвэрлэнэ.

3.16.Төв болон салбар зөвлөлийн дарга, гишүүн нь гомдол

гаргагчийн төрөл садан, хамаарал бүхий этгээд байвал уг гомдлыг хэлэлцэхээс татгалзна.

3.17.Төв зөвлөл гомдол гаргагчийн гомдол хууль зүйн үндэслэлтэй

гэж үзвэл салбар зөвлөлийн шийдвэрийг өөрчлөх, хэвээр үлдээх, эсхүл хүчингүй болгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

Дөрөв.Талуудын эрх, үүрэг

4.1.Ажил олгогч, даатгуулагч дор дурдсан эрх, үүрэгтэй байна:

4.1.1.ажил олгогч, даатгуулагч нь нийгмийн даатгалын

байгууллага, байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор гомдлоо энэ дүрмийн 1.5-д заасны дагуу гаргах;

4.1.2.гарсан гомдолтой холбогдох акт, баримт бичигтэй

танилцах;

4.1.3.төв болон салбар зөвлөлийн хуралдаанд биечлэн

оролцож санал, хүсэлтээ гаргах;

4.1.4.төв болон салбар зөвлөлийн хуралдаан болохоос

өмнө гомдлын талаар амаар буюу бичгээр тайлбар, тодорхойлолт гаргаж өгөх; 4.1.5.төв болон салбар зөвлөлийн хуралдааны тогтоол,

тэмдэглэлтэй танилцах;

4.1.6.төв зөвлөлийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл

шүүхэд гомдлоо гаргах;

4.1.7.төв болон салбар зөвлөлийн дарга, гишүүдийн аль

нэг нь шалгагч, гомдол гаргагчийн төрөл садан, эсхүл уг гомдлын талаар шалгаж байсан бол түүгээр гомдлыг шалгаж шийдвэрлүүлэхээс татгалзах;

4.1.8.төв болон салбар зөвлөлийн хянан хэлэлцэж байгаа

гомдлын талаар нотлох баримт, шаардлагатай тайлбар, тодорхойлолтыг тухайн зөвлөлийн дарга, гишүүдэд гаргаж өгөх.

4.2.Төв болон салбар зөвлөл нь дор дурдсан эрх, үүрэгтэй байна:

4.2.1.гомдлыг шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичиг,

мэдээ, судалгааг холбогдох ажил олгогч болон даатгуулагч, даатгагчаас гаргуулж авах;

4.2.2.гомдол гаргагч болон холбогдох байгууллага,

иргэдээс тайлбар, тодорхойлолт гаргуулж авах, санал, хүсэлтийг нь сонсох, мэргэжилтэн урьж зөвлөгөө авах;

4.2.3.нийгмийн даатгалын байгууллагын болон

байцаагчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл ажил олгогч,

даатгуулагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгоно. Хэрэв гомдол гаргагчийн гомдол нь хууль зүйн үндэслэлтэй нь нотлогдвол буруу тогтоож олгосон тэтгэвэр, тэтгэмжийг шинэчлэх, гаргасан зардлыг нь олгуулах асуудлыг нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагад тавих;

4.2.4.тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн эрх үүсэх үндсэн

нөхцөл, болзол болон тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн хэмжээний талаар гарсан гомдлыг холбогдох баримт бичгийг үндэслэн зохих хууль тогтоомжид нийцүүлэн хянаж шийдвэрлэх;

4.2.5.тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн олгох,

түдгэлзүүлэх, зогсоох, ажил олгогч, даатгуулагчийн буруутай үйл ажиллагаанаас болон хуурамч баримт бичиг бүрдүүлснээс шалтгаалан буруу тогтоогдсон тэтгэвэр, тэтгэмжийг өөрчлөн тогтоож олгох, суутгал хийх;

4.2.6.хөдөлмөрийн болон даатгалын дэвтэр нь зохих

журмын дагуу хөтлөгдөөгүй тохиолдолд нотлох баримтыг хянаж түүний ажилласан хугацаа, төлсөн шимтгэлийн хэмжээг тогтоох;

4.2.7.гомдол гаргагчаас гаргасан гомдолтой нь

холбогдуулан буцааж өгөхөөр авсан баримт бичгийг шийдвэр гарсны дараа нэн даруй эргүүлж өгөх, хувийг хуулбарлаж холбогдох баримт бичигт хавсаргах;

4.2.8.төв болон салбар зөвлөлөөр хэлэлцэж байгаа

асуудал гэмт хэргийн шинжтэй бол хууль тогтоомжид заасны дагуу холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэх.

Тав.Мэдээллийн сан

5.1.Төв болон салбар зөвлөл нь үйл ажиллагаандаа ашиглах

гомдлын шаардлагын зөвлөлийн мэдээллийн нэгдсэн сан (цаашид “Мэдээллийн сан” гэх)-тай байна.

5.2.Мэдээллийн сан нь төв болон салбар зөвлөлийн үйл

ажиллагааг цахимаар зохион байгуулах, ил тод болгох, үйл ажиллагаанд хяналт тавих, судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийх, тайлан, мэдээ гаргах, хяналт шалгалт хийх боломжийг бүрдүүлсэн байна.

5.3.Мэдээллийн санд төв болон салбар зөвлөлөөс гаргасан бүх

шийдвэрийг бүртгэж, хөтөлнө.

5.4.Мэдээллийн санд ажил олгогч, даатгуулагчийн дор дурдсан

мэдээллийг тусгана:

5.4.1.ажил олгогчийн нэр, регистрийн дугаар, нийгмийн

даатгалын дугаар, хаяг, цахим шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаар, шаардлагатай үед холбоо барих хүний холбогдох мэдээлэл;

5.4.2.даатгуулагчийн овог, нэр, хаяг, харьяалал, холбоо

барих утасны дугаар, цахим шуудангийн хаяг, шаардлагатай үед холбоо барих хүний утасны дугаар;

5.4.3.төв болон салбар зөвлөлд хандан гаргасан

гомдолтой холбоотой баримт бичиг болон бусад нотлох баримт бичиг.

5.5.Гомдол гаргагч өөрт хамаарал бүхий мэдээллийг мэдээллийн

сангаас авч болно.

5.6.Төв болон салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нь тухайн

зөвлөлийн шийдвэрийг тухай бүр мэдээллийн санд оруулж, үнэн зөв байдлыг хариуцах бөгөөд бусад шаардлагатай мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авч оруулж болно.

5.7.Төв болон салбар зөвлөл нь энэ дүрмийн 5.4, 5.6-д заасан

мэдээллийн нууцлалыг хадгалах, хамгаалах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж ажиллана.

Зургаа.Бусад

6.1.Энэ дүрмийн 2.2-т заасан мэргэжлийн хяналтын төв болон

мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн асуудал хариуцсан байгууллагын төлөөлөл, 2.3-т заасан аймаг, дүүргийн мэргэжлийн хяналтын газрын болон хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагын төлөөлөлд хуралдаанд оролцсон цаг, ажлын үр дүнг нь үндэслэн урамшуулал олгож болно.

6.2.Энэ дүрмийн 6.1-д заасан урамшууллыг цагаар тооцож олгох

бөгөөд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан хөдөлмөрийн хөлсний нэг цагийн доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.

6.3.Урамшууллын эх үүсвэрийг нийгмийн даатгалын асуудал

хариуцсан төрийн захиргааны байгууллагын болон холбогдох аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын жил бүрийн үйл ажиллагааны зардалд тооцож тусгасны үндсэн дээр зохих журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авна.

Төрийн мэдээлэл · 2022 · № 50 (1248)3593–3600-р хуудас