Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай № 216
2022 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 22-ны өдөр Дугаар 216 хот
Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх
хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн 40.2.9 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 305 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт
хүрсэн Маруушийн Хүрэлбаатарыг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.
2022 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 22-ны өдөр Дугаар 217 хот
Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх
хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 315 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрөө
хүсэлтээ гаргасан Азуйсэдийн Мөнхзулыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.