Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай № 212
2022 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 04-ний өдөр Дугаар 212 хот
Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн
албан тушаалд томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь
хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 16 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.11 дэх хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 308 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1.Төмөрбаатарын Бадрахыг Нийслэлийн Иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсугай.
2.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
шүүгчийн албан тушаалд томилогдсонтой холбогдуулан Төмөрбаатарын Бадрахыг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.
2022 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 04-ний өдөр Дугаар 213 хот
Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн
албан тушаалд томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь
хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 16 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.11 дэх хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 310 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1.Дашдоржийн Золзаяаг Нийслэлийн Иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсугай.
2.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
шүүгчийн албан тушаалд томилогдсонтой холбогдуулан Дашдоржийн Золзаяаг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.