Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 50
(1248)
— 3589 —

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай № 78

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар Улаанбаатар

сарын 09-ний өдөр Дугаар 78 хот

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд

өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6

дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Ганибалын Амартүвшинг Улсын

Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Ширнэнбаньдын Адьшааг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.Монгол Улсын Их Хурлын гишүүн Ганибалын Амартүвшинг Улсын

Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр баталсугай.

3.Энэ тогтоолыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 50 (1248)3589-р хуудас