— 3498 —
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 04-ний өдөр хот
МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ
САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ
ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.1.11 дэх заалт нэмсүгэй:
“4.1.11.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай
хуульд заасан мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Мөнгөн зээлийн үйл ажиллагааг
зохицуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР