Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 48
(1246)
— 3425 —

Журам батлах тухай № 230

3.2.Яам нь энэ журмын 2.1, 2.2-т заасан мэдээллийг ирүүлснээс

хойш 7 хоногийн дотор мэдээллийн санд оруулна.

3.3.Энэ журмын 2.1, 2.2-т ирүүлсэн мэдээлэлд өөрчлөлт оруулсан

талаар яаманд мэдэгдсэн тохиолдолд энэ талаарх өөрчлөлтийг мэдээллийн санд даруй оруулна.

3.4.Яам нь энэ журмын 2.1, 2.2-т заасан мэдээллийг Нийтийн

мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу нээлттэй өгөгдөл болгон олон нийтэд ил байршуулна.

---o0o---

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар Улаанбаатар сарын 8-ны өдөр Дугаар 230 хот

Журам батлах тухай

Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим

даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн 3 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгох, бүртгэх,

тайлагнах, хяналт тавих журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын 1-д заасан журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах

зардлыг Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн дагуу санхүүжүүлж, буцаан олголтын дутуу санхүүжилт болон 2022 оны 12 дугаар сарын санхүүжилтийг Төсвийн тухай хуулийн дагуу Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус даалгасугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр,

нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН
ХАМГААЛЛЫН САЙД А.АРИУНЗАЯА

Засгийн газрын 2022 оны 230 дугаар

тогтоолын хавсралт

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ БУЦААН ОЛГОХ,
БҮРТГЭХ, ТАЙЛАГНАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн

зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн дагуу 1,000,000 (нэг сая) ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос албан журмаар болон сайн дураар даатгуулсан даатгуулагч (Монгол Улсын иргэн) (цаашид “даатгуулагч” гэх)-д өөрийнх нь 2022 оны 5-12 дугаар сард хариуцан төлсөн тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэл (цаашид “нийгмийн даатгалын шимтгэл” гэх)-ийн 50 хувийг сар бүр буцаан олгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

Хоёр.Хамрах хүрээ

2.1.Энэ журмын 1.1-д заасан буцаан олголт (цаашид “буцаан

олголт” гэх)-ыг дор дурдсан даатгуулагчид олгоно:

2.1.1.нэг сая ба түүнээс доош төгрөгийн нийгмийн

даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн даатгалын санд шимтгэл төлсөн албан журмын даатгуулагч;

Тайлбар: хоёр ба түүнээс дээш ажил олгогчоос авсан хөдөлмөрийн

хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэр нь нэг сая ба түүнээс доош төгрөг бөгөөд уг орлогоос тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн даатгалын санд шимтгэл төлсөн албан журмын даатгуулагчийг мөн тооцно.

2.1.2.нэг сая ба түүнээс доош төгрөгийн хөдөлмөрийн

хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд шимтгэл төлсөн сайн дурын даатгуулагч;

2.1.3.нэг сая ба түүнээс доош төгрөгийн хөдөлмөрийн

хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн

осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд шимтгэл төлсөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 2, 3-т заасан хүүхдээ гурван нас хүртэл асарч байгаа нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч эх.

2.2.Энэ журмын 2.1.2, 2.1.3-т заасан сайн дураар даатгуулагч нь

Нийгмийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан гэрээний дагуу нийгмийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байна.

Гурав.Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан

олголтын хэмжээг тодорхойлох, олгох

3.1.Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны

байгууллага нь даатгуулагчид олгох буцаан олголтын хэмжээг дараах тайлан, шимтгэлд үндэслэн тодорхойлно:

3.1.1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогчоос нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэл болон мөн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугацаанд ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан;

3.1.2.сайн дураар даатгуулагчийн Нийгмийн даатгалын

тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан гэрээний дагуу төлсөн шимтгэл.

3.2.Буцаан олголтыг дараах цаглаврын дагуу гүйцэтгэнэ:

3.2.1.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны

төв байгууллага буцаан олголтын улсын төсвийн санхүүжилтийг нийгмийн даатгалын сангийн төсвийн хуваарийн дагуу сар бүрийн 10-ны өдрийн дотор нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлнэ;

3.2.2.нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллага энэ журмын 3.2.1-д заасан санхүүжилтийг сар бүрийн 15-ны өдрийн дотор нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын нийгмийн даатгалын сангийн холбогдох харилцах дансанд шилжүүлнэ;

3.2.3.нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн

захиргааны байгууллага нь Монголбанкны “Автомат клиринг хаус системийн дүрэм”-д заасан шаардлагыг хангасан буцаан олголтод хамрагдах

даатгуулагчийн төлбөрийн мэдээллийг сар бүр гаргаж, дараа сарын 25- ны өдрийн дотор цахимаар болон албан бичгээр баталгаажуулан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн сангийн газар (цаашид “Төрийн сангийн газар” гэх)-т хүргүүлнэ;

3.2.4.Төрийн сангийн газар нь энэ журмын 3.2.3-т заасны

дагуу ирүүлсэн мэдээллийн нийт мөнгөн дүн, тоо хэмжээ зөрчилгүй тохиолдолд банк хоорондын гүйлгээний боловсруулалтыг хийж, буцаан олголтыг даатгуулагчийн дансанд Төрийн сангийн үйл ажиллагааны журмын дагуу шилжүүлнэ;

3.2.5.энэ журмын 3.2.3, 3.2.4-т заасан мэдээллийн

нууцлал, аюулгүй байдал, нэгдмэл байдлыг холбогдох байгууллагууд тус тус хариуцна;

3.2.6.Төрийн сангийн газар нь буцаан олголтын гүйлгээ

буцсан тохиолдолд Монголбанкны “Автомат клиринг хаус системийн дүрэм”-д заасны дагуу ажлын 3 хоногийн дотор төлбөр хийгдсэн (сангийн) дансанд шилжүүлнэ.

3.3.Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны

байгууллага нь энэ журмын 3.2.3-т заасан мэдээлэл, банкны дансны дугаарыг Монголбанкны дансны нэгдсэн системийг ашиглан шалгана.

3.4.Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны

байгууллага нь энэ журмын 3.2.4-т заасан даатгуулагчийн буцаан олголтод шилжүүлэх санхүүжилтийг Төрийн сан дахь нийгмийн даатгалын сангийн данснуудаас нэг дансанд төвлөрүүлэн шилжүүлнэ.

3.5.Буцаан олголтын гүйлгээг банкны үйлчилгээний шимтгэл,

хураамжаас чөлөөлнө.

3.6.Эрх бүхий байгууллагаас тогтоосон буцаан олголтын зөрүүг

даатгуулагчид олгох дараа сарын буцаан олголтоос суутган тооцож болно.

Дөрөв.Бүртгэх

4.1.Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны

байгууллага буцаан олголт авах даатгуулагчийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан болон мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан гэрээнд үндэслэн тодорхойлж, цахимаар бүртгэнэ.

4.2.Энэ журмын 3.2.6-д заасны дагуу буцаан олголтын гүйлгээ

буцсан тохиолдолд даатгуулагч нь нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем (e-barimt), төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-mongolia), нийгмийн даатгалын системээр дамжуулан цахимаар, эсхүл аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандан холбогдох хүсэлтээ гаргаж, мэдээллээ бүртгүүлж болно.

Тав.Тайлагнах

5.1.Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны

байгууллага нь буцаан олголтын тайлан, мэдээг сар бүрийн эцсийн өдрөөр тасалбар болгон Төсвийн тухай хуулийн 8.8, 8.9-д заасан хугацаанд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн болон нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

5.2.Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллага энэ журмын 5.1-д заасан тайлан, мэдээг Төсвийн тухай хуулийн 8.8, 8.9-д заасан хугацаанд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, төсвийн сарын гүйцэтгэлийн мэдээг сар бүр тооцоо нийлж, баталгаажуулна.

Зургаа.Хяналт тавих

6.1.Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны

байгууллага нь буцаан олголт авах даатгуулагчийг тодорхойлох, бүртгэх, шимтгэл буцаан олгох үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.

6.2.Худал мэдээлэх, хуурамч баримт бичиг бүрдүүлэх зэргээр

даатгуулагчийн тоо, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын болон нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг үндэслэлгүй өөрчилсөн эсэхэд нийгмийн даатгалын байгууллага хяналт шалгалт хийж болно.

Долоо.Бусад

7.1.Энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой заавар, түр хэрэглэх

маягтын загварыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

7.2.Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны

байгууллага нь энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулах зорилгоор холбогдох төрийн байгууллагатай хамтран ажиллана.

Төрийн мэдээлэл · 2022 · № 48 (1246)3425–3429-р хуудас