Журам батлах тухай № 219
2022 оны 5 дугаар Улаанбаатар сарын 31-ний өдөр Дугаар 219 хот
Журам батлах тухай
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 31.1.2-т
заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаанд
хамаарах цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн бүртгэл хөтлөх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол,
шинжлэх ухааны сайд бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгаланд үүрэг болгосугай.
Засгийн газрын 2022 оны 219 дүгээр
тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмын зорилго нь цахим хөгжил, харилцаа холбооны
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид “яам” гэх) нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаанд хамаарах цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний мэдээллийг бүрдүүлэх, мэдээллийн сан үүсгэж, бүртгэл хөтлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хоёр.Мэдээллийг бүрдүүлэх
2.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага нь дараах мэдээллийг дор дурдсан хугацаанд яаманд цахим хэлбэрээр хүргүүлнэ:
2.1.1.улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа
төсөл, хөтөлбөр, арга хэмжээний мэдээллийг Төсвийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын төсөв батлагдсан болон төсвийн тодотгол хийгдсэнээс хойш 30 хоногийн дотор; 2.1.2.Засгийн газрын шугамаар авч ашиглаж байгаа
хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээний мэдээллийг жил бүрийн эхний улиралд.
2.2.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 6.1.2, 6.1.3,
6.1.4, 6.1.5-д заасан байгууллага нь нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаанд хамаарах энэ журмын 2.1-д зааснаас бусад цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний мэдээллийг жил бүрийн эхний улиралд яаманд цахим хэлбэрээр хүргүүлнэ.
2.3.Энэ журмын 2.1, 2.2-т заасан мэдээллийг дараах жагсаалтын
дагуу боловсруулна:
2.3.1.хэрэгжүүлэгч байгууллагын нэр;
2.3.2.төслийн нэр;
2.3.3.эхлэх хугацаа (он, сар, өдөр);
2.3.4.дуусах хугацаа (он, сар, өдөр);
2.3.5.санхүүжилтийн эх үүсвэр;
2.3.6.санхүүжилтийн төрөл;
2.3.7.санхүүжилтийн хэмжээ, валютын төрөл;
2.3.8.төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зорилго;
2.3.9.хамрах хүрээ;
2.3.10.хүлээгдэж байгаа үр дүн;
2.3.11. төсөл, хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийн тайлан.
Гурав.Мэдээллийн сан үүсгэж, бүртгэл хөтлөх
3.1.Яам нь энэ журмын 2.1, 2.2-т заасан мэдээллийг агуулсан санг
бүрдүүлж хөтлөх бөгөөд уг сангийн тасралтгүй, хэвийн ажиллагааг хангаж ажиллана.