Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 47
(1245)
— 3353 —

Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 11-ний өдөр хот

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Боловсролын тухай хуулийн 37 дугаар зүйлийн

37.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“37.1.Боловсролын хяналт шалгалтыг хуульд заасны дагуу

Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ.”

2 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн

24.1.1 дэх заалтын “мэргэжлийн хяналтын байгууллагын” гэснийг “боловсролын асуудлаар хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага болон улсын байцаагчийн” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний

өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 47 (1245)3353-р хуудас