Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 47
(1245)
— 3352 —

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 11-ний өдөр хот

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл,

үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.5 дахь заалтын “мэргэжлийн хяналтын болон” гэснийг “хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн,” гэж, 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтын “энэ хуулийн 10.2.5-д заасан журмын дагуу тухайн шатны Засаг дарга, аймаг, нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн газар, хяналт” гэснийг “хүнсний болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт” гэж, мөн зүйлийн 12.3 дахь хэсгийн “Мэргэжлийн хяналтын байгууллага” гэснийг “Энэ хуулийн 12.1.1-д заасан байгууллага” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний

өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 47 (1245)3352-р хуудас