Улсын нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2022 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 11-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Улсын нөөцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн
3.1.6 дахь заалтын “мэргэжлийн хяналтын” гэснийг “төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий” гэж, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн, 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх заалтын “мэргэжлийн хяналтын” гэснийг “холбогдох төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий” гэж, 17.1.5 дахь заалтын “чанар, стандарт, эрүүл ахуй болон ургамал хорио цээрийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн” гэснийг “холбогдох төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний
өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.