Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 36
(945)
— 1926 —

Улсын нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 09 дүгээр Улаанбаатар

сарын 01-ний өдөр хот

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬ
ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2002 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан

Зэвсэгт хүчний тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Зэвсэгт хүчний тухай хууль /Шинэчилсэн

найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 09 дүгээр Улаанбаатар

сарын 01-ний өдөр хот

ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн

5.6 дахь хэсгийн “Зэвсэгт хүчний ерөнхий штаб” гэснийг “Зэвсэгт хүчний Жанжин штаб” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Зэвсэгт хүчний тухай хууль /Шинэчилсэн

найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 09 дүгээр Улаанбаатар

сарын 01-ний өдөр хот

УЛСЫН НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Улсын нөөцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3

дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“3.1.3.”Батлан хамгаалах материаллаг нөөц” гэж Монгол Улсын

батлан хамгаалах тухай хуулийн 3.1.9-д заасныг;”

2 дугаар зүйл.Улсын нөөцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх

хэсгийн “цэргийн дайчилгааны” гэснийг “батлан хамгаалах материаллаг” гэж, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн “цэргийн дайчилгааныхаас” гэснийг “батлан хамгаалах материаллагаас” гэж тус тус өөрчилсүгэй.

Төрийн мэдээлэл · 2016 · № 36 (945)1926-р хуудас