Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 47
(1245)
— 3318 —

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 11-ний өдөр хот

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ
ТАТУУРГЫН АШИГЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын

ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.15 дахь хэсгийн “10.4-т” гэснийг “10.5-д” гэж, 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн “мэргэжлийн хяналтын” гэснийг “хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн “холбогдох мэргэжлийн хяналтын” гэснийг “хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын

ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.3 дахь заалтын “мэргэжлийн хяналтын байгууллагын” гэснийг хассугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний

өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 47 (1245)3318-р хуудас