Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2022 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 22-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 8 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 8.2 дахь хэсэг нэмсүгэй:
“8.2.Сумын Засаг дарга нь тухайн сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын баримт бичигтэй уялдуулан ус хангамж, ариутгах татуурга, инженерийн дэд бүтцийн шугам сүлжээг бүрдүүлж, ашиглалт, үйлчилгээг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулна.”
2 дугаар зүйл.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 8.1 дэх хэсгийн “нийслэлийн” гэсний өмнө “сум,” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4 дэх хэсгийн “нийслэл, сум,” гэснийг “сум, нийслэл,” гэж тус тус өөрчилсүгэй.