Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2022 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 11-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10
дахь хэсгийн, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн, 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 47.3 дахь хэсгийн, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийн “улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий” гэснийг “асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв” гэж, 20 дугаар зүйлийн 20.8 дахь хэсгийн “улсын хяналт хэрэгжүүлэх байгууллагын дүгнэлтийг үндэслэн барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэснийг “асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн” гэж, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсгийн “улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий” гэснийг “барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв” гэж, 49 дүгээр зүйлийн 49.5 дахь хэсгийн “мэргэжлийн хяналтын” гэснийг “барилгын” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний
өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.