Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай № 150
2022 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 08-ны өдөр Дугаар 150 хот
Анхан шатны шүүхийн шүүгчийн
албан тушаалд томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх
хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 16 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.11 дэх хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 213 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь:
Давааноровын Сувд-Эрдэнийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн
хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсугай.
2022 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 08-ны өдөр Дугаар 151 хот
Анхан шатны шүүхийн шүүгчийн
албан тушаалд томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх
хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 16 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.11 дэх хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 214 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь:
Цэнддоржийн Амармэндийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн
анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсугай.