Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 44
(1242)
— 3059 —

Монгол Улсын Их Хурлын дэд даргыг чөлөөлөх тухай № 63

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Moehgo& Folo_ oa YekEt Hore& oa Doeedege&

2022 оны 10 дугаар Улаанбаатар

сарын 27-ны өдөр Дугаар 63 хот

Монгол Улсын Их Хурлын дэд даргыг

чөлөөлөх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь

хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын гишүүн Төмөрбаатарын Аюурсайханыг

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсонтой холбогдуулан өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын дэд даргын албан тушаалаас чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 44 (1242)3059-р хуудас