— 3037 —
Түр хорооны даргыг сонгох тухай № 62
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Moehgo& Folo_ oa YekEt Hore& oa Doeedege&
2022 оны 10 дугаар Улаанбаатар
сарын 14-ний өдөр Дугаар 62 хот
Түр хорооны даргыг сонгох тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29 дүгээр зүйл, Монгол
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар, аюулгүй байдлыг
хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгосугай.
2.Энэ тогтоолыг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР