Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай № 61
2022 оны 10 дугаар Улаанбаатар
сарын 14-ний өдөр Дугаар 61 хот
Хянан шалгах түр хорооны ажиллах
хугацааг сунгах тухай
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн
33 дугаар зүйлийн 33.8 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл,
хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгахаар Монгол Улсын Их Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулсан Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс зургаан сараар сунгасугай.
2.Энэ тогтоолыг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
Moehgo& Folo_ oa YekEt Hore& oa Doeedege&