— 2906 —
Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 17-ны өдөр хот
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 17 дугаар
зүйлийн 17.2.2 дахь заалтын “тусгай зөвшөөрөл, бусад эрхийн гэрчилгээний” гэснийг “зөвшөөрлийн баримт бичгийн” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн
найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР