Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
3 дугаар зүйл.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2012 оны 10 дугаар Улаанбаатар сарын 26-ны өдөр хот
1 дүгээр зүйл. 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдөр баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд дор дурдсан агуулгатай 6 дугаар зүйл нэмсүгэй:
“6 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 15 дахь заалтын “43.5.Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 3.1.15-д заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 12 сарын, сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 18 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгана.” гэснийг, 3 дугаар зүйлийн 4 дэх заалтын “43.1.7.а.сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч / сургалтын менежер/, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмч;” гэснийг 2014 оны 01 дүгээр сарын 01- ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.”
2 дугаар зүйл.2012 оны 5 дугаар сарын 09-ний өдөр баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дараах заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/1 дүгээр зүйлийн 15 дахь заалт:
“15/43 дугаар зүйлийн 43.4, 43.5 дахь хэсэг:
“43.4.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, бусад албан хаагчид үр дүнгийн урамшуулал олгох бөгөөд уг урамшууллын хэмжээ, түүнийг олгох журмыг Төрийн албаны тухай хуулийн 31.3-т заасны дагуу Засгийн газар батална.
43.5.Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 3.1.15-д заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 12 сарын, сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 18 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгана.””
2/3 дугаар зүйлийн 3, 4 дэх заалт:
“3/43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалт:
“43.1.4.төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт- үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 24 сарын, үүнээс сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг төрийн албан хаагчийн цалингийн сүлжээг баримтлан улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох;”
4/43 дугаар зүйлийн 43.1.7 дахь заалт:
“43.1.7.Дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох:
43.1.7.а.сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмч;
43.1.7.б.сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн энэ хуулийн 43.1.7.а-д зааснаас бусад багш, туслах багш.””