Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 43
(760)
— 2321 —

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

3/12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалт:

“12.1.10.төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны нөхцөлийг өөрчлөх, зээл төлөх санал боловсруулах;”

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 10 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр хот

ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 81 дүгээр зүйл нэмсүгэй:

“81 дүгээр зүйл.Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

81.1.Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

81.1.1.хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны болон зээлийн нөхцөлийг өөрчлөх, төлбөрийн хуваарийг Төсвийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн шийдвэрлэх.”

2 дугаар зүйл.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8, 8.1.9 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“8.1.8.төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны нөхцөлийг тогтоох, тухайн жилийн төсвийн болон төсвийн нэмэлт өөрчлөлттэй нь хамт батлуулах; 8.1.9.зээл, тусламжийн санхүүжилт, үйлчилгээ, бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх, Засгийн газрын шийдвэрээр зээлийн баталгаа гаргах;”

Төрийн мэдээлэл · 2012 · № 43 (760)2321-р хуудас