Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 38
(1236)
— 2865 —

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 17-ны өдөр хот

ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЭРХ ЗҮЙН
БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын

тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн 13.1.4 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“13.1.4.хуульд заасан бусад.”

2 дугаар зүйл.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн

байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд” гэснийг “Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд” гэж, мөн зүйлийн 13.3 дахь хэсгийн “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд” гэснийг “Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн

найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 38 (1236)2865-р хуудас