Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 21
(978)
— 913 —

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай

ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.1.6 дахь заалт нэмсүгэй:

“4.1.6.хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйлдвэрлэлийг хөгжүүлэх.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хог хаягдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“14.1.Химийн хорт болон аюултай бодисын хаягдал устгах үйл ажиллагааг Хог хаягдлын тухай хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлнэ.”

2 дугаар зүйл.Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Хог хаягдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 05 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр хот

2017 оны 05 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2017 · № 21 (978)913-р хуудас