Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 35
(1233)
— 2516 —

Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2022 оны 08 дугаар Улаанбаатар сарын 29-ний өдөр хот

ШУУДАНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Шуудангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 7.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх заалтын “төрийн захиргааны” гэсний дараа “төв” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.Шуудангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 7.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх заалтын “хариуцсан” гэснийг “эрхэлсэн” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 35 (1233)2516-р хуудас