Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 22
(1027)
— 680 —

Шуудангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 26-ны өдөр хот

ШУУДАНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Шуудангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн “, мөнгөн гуйвуулга хийх зэрэг” гэснийг хассугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 26-ны өдөр хот

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“3.1.11.“эцсийн өмчлөгч” гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасныг.”

2 дугаар зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 11 дүгээр зүйлийн 11.1.12 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.2.10 дахь заалтын “эцсийн эзэмшигч” гэснийг “эцсийн өмчлөгч” гэж, 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийн “эцсийн эзэмшигчийн” гэснийг “эцсийн өмчлөгчийн” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2018 · № 22 (1027)680-р хуудас