Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 31
(1229)
— 2408 —

Жагсаалт батлах тухай № 154

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 4 дүгээр Улаанбаатар сарын 13-ны өдөр Дугаар 154 хот

Жагсаалт батлах тухай

Биеийн тамир, спортын тухай хуулийн 6.1.6-д заасныг үндэслэн

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Монгол Улсад 2022 онд зохион байгуулах олон улс, тивийн

аварга шалгаруулах тэмцээний жагсаалт”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын хавсралтад заасан тэмцээний зохион

байгуулалтын зардалд шаардагдах санхүүгийн дэмжлэгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу 2022 оны батлагдсан төсвөөс гаргахыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцад даалгасугай.

3.Монгол Улсад зохион байгуулагдах олон улс, тивийн аварга

шалгаруулах тэмцээний бэлтгэл ажлыг сайтар ханган зохион байгуулж, дүнг танилцуулахыг Биеийн тамир, спортын улсын хороо (Ц.Шаравжамц)-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ

Хаяг:

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакц.

Улаанбаатар-14201, Төрийн ордон 124 тоот

И-мэйл: turiin_medeelel@parliament.mn

Утас: 262420

Хэвлэлийн хуудас: 2,25

Индекс: 200003

Засгийн газрын 2022 оны 154

дүгээр тогтоолын хавсралт

МОНГОЛ УЛСАД 2022 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ОЛОН УЛС, ТИВИЙН
АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ЖАГСААЛТ

№ Тэмцээний нэр

1. Ази тивийн аварга шалгаруулах Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн тэмцээн

2. Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2022” олон улсын тэмцээн

3. Ази тивийн аварга шалгаруулах Таеквондогийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн тэмцээн

4. Ази тивийн аварга шалгаруулах Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн тэмцээн

5. Жюү жицүгийн “Улаанбаатар Про” олон улсын тэмцээн

Төрийн мэдээлэл · 2022 · № 31 (1229)2408-р хуудас